АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуульд өрсөлдөх намууд батламжаа гардаж авлаа
УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн улс төрийн намуудын батламжийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав дөнгөж сая гардуулж өглөө. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намуудын батламжийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь гардуулж өгсөн юм. Ирэх сонгуульд МАН, АН, Монголын ногоон нам, МУНН, БНН, ХМХН, Социал Демократ нам, МАХН, МҮАН, Иргэний хөдөлгөөний нам тус бүр 76 хүнээ өрсөлдүүлэхээр боллоо. Үүнээс МАХН, МҮАН хоёр эвсэл байгуулж байгаа бол ХМХН, БНН-тай эвсэл байгуулж өрсөлдөхөөр болжээ.
Энэ үеэр зарим улс төрийн намын дарга нарын байр суурийг сонирхсон юм.
МАН-ын дарга С.Батболд:
2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авлаа. Сонгуулийн шинээр батлагдсан хуулийн дагуу улс төрийн намууд шударга өрсөлдөх байх. Мөн нээлттэй, цэгцтэй өрсөлдөөн болж, сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах Засгийн газар, УИХ бүрэлдэж чадна гэдэгт итгэж байна. Энэ сонгуульд өрсөлдөх эрхээ авсан улс төрийн намуудад МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчийнхээ нэрийн өмнөөс амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
АН-ын дарга Н.Алтанхуяг:
Ардчилсан нам 2012 оны сонгуульд өрсөлдөх батламжаа дөнгөж сая гардаж авлаа. Энэ жилийн сонгуульд АН-ын хувьд том зорилт байгаа. Ойрын найман жилд Монгол Улсаа, монгол хүнээ хөгжүүлэх том хөтөлбөрийг бид эхлүүлж, ард иргэдээрээ хэлэлцүүлсэн. Ингэж хэлэлцүүлсний үр дүнд АН иргэдийнхээ санаа сэтгэл, амьдралд нийцэхүйц мөрийн хөтөлбөрийг баталж чадсан. Өөрөөр хэлбэл, хоосон амлалт, хоосон том тоогүйгээр ажлын байрыг нэмэгдүүлэх, шударга ёсыг тогтооход чиглэсэн мөрийн хөтөлбөр баталж чадсан гэж бодож байгаа. Мэдээж энэ хөтөлбөрийг биелүүлж чадах 76 хүн байх хэрэгтэй. Энэ хүмүүсээ бид энэ сарын 25 гэхэд тодруулах болно. Сайн хөтөлбөртэй, олон хүний дэмжлэг авч чадахуйц 76 хүнтэйгээр энэ сонгуульд ороход бэлэн болчихоод байна.
Эх орон намын дарга Б.Эрдэнэбат:
Мөрийн хөтөлбөрийн нийтлэг зүйл гэвэл улс орноо хөгжүүлнэ, ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулна. Дээрээс нь хүн төрөлхтөний гол баримтлал болсон байгаль эх дэлхийд хор хөнөөлгүй үндэсний үйлдвэрийг сэргээнэ гэсэн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөр боловсруулж энэ сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Мэдээж эмэгтэйчүүдийн хувьд манай намаас нэр дэвших боломж өндөр байгаа.

Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл