АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаяраас болж МАН хоёр хуваагдсан уу
МАН-ын бүлэг бямба гаригийн оройн 10:00 цагт яаралтай хуралдаж Н.Энхбаярын биеийн байдлын талаар ярилцсан гэнэ. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний талаарх мэдээллийг байнга авч байгаа. Хүний амь нас эрсдэж магадгүйд хүрээд байгаад санаа зовниж буйгаа хэлсэн байна. Бүлгийн хуралд II эмнэлгийн дарга Г.Баясгаланг оролцуулж мэдээлэл авчээ. Түүнийг батлан даалтад гаргаж эмчлэх боломжтой учир туслах талаар бүлгийн гишүүдээс хүссэн аж. “Авч буй арга хэмжээ нь хуулийнхаа дагуу явж байгаа биз. Гэхдээ хэвийн нөхцөлд энэ үйл ажиллагааг явуулах нь зүйтэй” гэж МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж холбогдох байгууллагад үүнийгээ илэрхийлэх нь зүйтэй гэж үзэн, санал нэгдсэн гэдгээ бүлгийн ахлагч мэдэгджээ. Тэд шүүхийн байгууллагад хандаж заавал цагдан хорихгүй батлан даалтад гаргаж, үйл ажиллагаагаа явуулаач гэсэн хүсэлт тавьж байна. Уг хурлын үеэр МАН-ынхан хоорондоо үл ойлголцож ам зөрсөн тухай мэдээлэл ч байгаа юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бүлгийн ахлагч Ө.Энхтүвшинтэй утсаар холбогдож маргалдсан гэнэ. Н.Энхбаяраас болж МАН-ынхан ерөнхийдөө хоёр тал болон хуваагдаад байгаа мэдээлэл ч байгаа юм. Мэдээж, нэг хэсэг нь хүний амь нас, эрүүл мэндийн талаар ярьж буй. Гэтэл нөгөө хэсэг буюу намдаа нэр нөлөө бүхий хэдэн хүн бүлгийн шийдвэрийн эсрэг зогссонд гишүүд таагүй хандаж байгаа аж. МАН-аас гарахдаа ч сүр дулиан дагуулж, хоёр хэсэг болгон хувааж орхисон Н.Энхбаяр өдгөө УИХ-ын дөрвөн гишүүдийг урвуулж чадсан. Улс төрөөс хол эмнэлэгт байхдаа ч гэсэн дахин эвдрэлцүүлж байгаад бухимдсан хүмүүс бий гэнэ.
0 Сэтгэгдэл
*****
Битгий худлаа яриад бай. Ардын нам хоёр хуваагдсан юм алага. Сонгуульд бэлтгээд завгүй байна
2013.05.14
























