Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Лонхонд Засгийн газрын ордоныг багтаажээ
Лонх хэмээх шилэн дотор зөвхөн согтууруулах ундаа бус амьд бүтээл, амьдралыг цогцлоох боломжтойг харуулсан үзэсгэлэн өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

“Лонх арт” ТББ-ын захирал, уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “Лонхон доторх урлал” анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлт Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болов. Тэрбээр, “Европт лонхонд байгаа усан онгоцыг хараад анх санаагаа олжээ. Ихэнх бүтээлээ модоор хийдэг. Мал амьтныг бүтээхдээ эхэлж сийлээд, хэв авч цутгах маягаар урласан. Лонхны хүзүүгээр багтахгүй бүтээлээ жижиглэж оруулсны дараа наадаг байна. “Засгийн газрын шинэ ордон”-ыг бүтээхэд долоо хоног зарцуулсан. Өөрийнх нь деталь 128 ширхэг. Лонхонд багтааж оруулахын тулд жижиглэхэд 150 гаруй хэсэг болдог. Түүнийг нэг нэгээр нь оруулж, нэгбүрчлэн наадаг. Лонх буюу шилэн дотор зөвхөн архи дарс биш монгол хүний оюуны бүтээл багтаж болохыг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьсон" гэлээ.

Үзэсгэлэнд монгол орны байгаль цаг уур, амьдрал ахуй, их хотын хэмнэл зэргийг бэлэг дурсгалын байдлаар, лого, өгүүлэл, зохиомж зэргийг уран бүтээлчийн сэтгэмжээр дүрслэн өгүүлжээ. Уг үзэсгэлэнд лонхон доторх барилга байшин, хөдөөгийн амьдрал, ургамал, морин хуур, Цагаан хаалга, Энхтайвны гүүр зэргийг багтаасан 100 орчим бүтээл дэлгэжээ.
Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно. Үүний дараа “АПУ” ХХК-ийн байранд хоёр өдөр дэлгэх аж.

0 Сэтгэгдэл
Баагий
утга нь юу юм болдоо архинд живсэн Монгол гэж ойлгож болхуу
2014.05.26