УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Алдарт “Маамуу нааш ир”-ын эзэн бурхны оронд заларлаа
Монголын үе үеийн мянга мянган хүүхэд багачуулын амны уншлага болж, өсвөр багаасаа өтөлтлөө санан дурсч явдаг хүүхдийн сүлд дуу, алдарт “Маамуу нааш ир” дууны аялгууг зохиосон Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгч, бурхны оронд одлоо.
1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төрсөн Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажилласнаар түүний монголын дууны урлагт оруулах их хувь нэмрийн эхлэл болсон байна.
Д.Лувсаншарав нийтийн дууны олон арван бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг ашиглан хөгжүүлсэн сонгодог урлагийн санд өөрийн гэсэн байр эзэлсэн сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм.
Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг Монголын төр үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
Д.Лувсаншарав гуай хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл туурвиж ирсэн суут монголынэ урлагийн томоохон төлөөлөгч, үе үеийн залуу уран бүтээлчдийн багш, халамжлан хүмүүжүүлэгч байлаа.
Хөх тэнгэрийн орон Монголын соёл урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ДЛувсаншарав та бурхны оронд амар амгалан морилох болтугай!
Хэдийгээр та бурхны оронд заларсан ч гэсэн таны сайхан дуунуудыг үе үеийнхэн дуул, дууриудыг тань сонссоор, “Маамуу нааш ир” дууг чинь айл бүрийн хойморт монголын мянга мянган үрс амандаа аялсаар өсч торних болно.
um mani badi mi hum. emgenel ilerhiilie
Монголын үе үеийн мянга мянган хүүхэд багачуулын амны уншлага болж, өсвөр багаасаа өтөлтлөө санан дурсч явдаг хүүхдийн сүлд дуу, алдарт “Маамуу нааш ир” дууны аялгууг зохиосон Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгч, бурхны оронд одлоо.1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төрсөн Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажилласнаар түүний монголын дууны урлагт оруулах их хувь нэмрийн эхлэл болсон байна.
Д.Лувсаншарав нийтийн дууны олон арван бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг ашиглан хөгжүүлсэн сонгодог урлагийн санд өөрийн гэсэн байр эзэлсэн сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм.
Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг Монголын төр үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
Д.Лувсаншарав гуай хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл туурвиж ирсэн суут монголынэ урлагийн томоохон төлөөлөгч, үе үеийн залуу уран бүтээлчдийн багш, халамжлан хүмүүжүүлэгч байлаа.
Хөх тэнгэрийн орон Монголын соёл урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ДЛувсаншарав та бурхны оронд амар амгалан морилох болтугай!
Хэдийгээр та бурхны оронд заларсан ч гэсэн таны сайхан дуунуудыг үе үеийнхэн дуул, дууриудыг тань сонссоор, “Маамуу нааш ир” дууг чинь айл бүрийн хойморт монголын мянга мянган үрс амандаа аялсаар өсч торних болно.
0 Сэтгэгдэл
2014.05.26
























