Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хамгийн ер бусын дурлалт хосууд

Аргентины иргэн 24 настай Рейнальдо Вавекче өөрөөсөө 58 насаар эгч Адельф Вольпестэй гэрлэжээ. Тэд бүр Рейнальдог 15 настай байхад ээж нь нас барахаас эхлээд танил байж.
             
“Хар хувцастай хүмүүс”, “Гарри Потер” киноны жүжигчин Верн Тройер 2004 онд өөрийн эртний найз, загвар өмсөгч, йогийн багш Женевьев Галлентай гэрлэсэн. Хамгийн сонирхолтой нь Тройер 81 см өндөр бол гэргий Галлен 188 см өндөр байлаа. Гэхдээ тэдний нурууны өндөр нам аз жаргалд нь садаа бололгүй хэдэн жил хамт амьдраад сүүлд нь салсан.

Бизнесмен Альберт Хольмани өөрийнхөө сүйт бүсгүйгээр 115 кг жинтэй эмэгтэйг сонгосон.
   
Залуу бүсгүй Рене түрүүч Ти Зигельтэй дурлалцаж Ти ч Ирак руу явахадаа өөртэйгөө гэрлэхийг гуйгаад явжээ. Харамсалтай нь 2004 онд түүний хуягт тээвэрлэгч рүү амиа золиослогч халдаж бөмбөг дэлбэлснээр Ти тэндээс нүүргүй болон эргэж ирсэн. Хэдий ийм болов ч Рене түүнтэй сууж аз жаргалтай амьдарч байгаа.

Ник Годвин бүр дунд сургуулиасаа үерхсэн Кэти Киркпатриктай гэрлэлээ. Тэднийг хуримлаж байхад Кэти хорт хавдартай тэмцэн ёстой л хоногоо хүлээж байсан юм. Гэсэн ч хуримын дараа тэр хоёр найзуудтайгаа дуулж хөгжилдөж байсан юм. Харин Кэти хуримаасаа хойш тав хоноод 2005 оны нэгдүгээр сарын 21-нд нас барсан билээ.

Хятад эр Юй Жэньхуань бол манай гаригийн хамгийн үсэрхэг хүн. Түүний бүсгүй анх Юйн зургийг гэрэл зургийн нэгэн форумын үеэл олж үзээд дурласан гэнэ. Одоо тэр хоёр шиг жаргалтай гэр бүл байхгүй.
0 Сэтгэгдэл
танд хэрэгтэй бүхийл мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно
Хамгийн их уншсан