Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Е.САГСАЙ: Н.Энхбаярыг долоон сар гаруй шалгасан
-Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэзээнээс эхэлж шалгасан бэ? Одоо хэрэг хаана шалгагдаж байна вэ?
-Улсын мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2011 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Н.Энхбаярыг 2011 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр тооцон долоон сар гаруй шалгасан. Дээрх ажлын хэсэг зохих шалгалтыг хийж дуусган яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт ирүүлсэн бөгөөд тус прокурорын газраас Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянан 2012 оны тавдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Мөрдөн байцаах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн прокурор шүүхэд танилцуулж шүүхийн шийдвэрээр Н.Энхбаярыг цагдан хорьсон.
-Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрнаас Н.Энхбаярыг Улаанбаатар дахь цагдан хорих төвийн эмнэлэгт ямар учраас шилжүүлэх болсон бэ?
-Н.Энхбаяр Төв аймаг дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2012 оны тавдугаа дугаар сарын 4-ний өдөр өлсгөлөн зарласан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын тавдугаар сарын 4-ний өдрийн 144 тоот тушаалаар томилогдсон мэргэжлийн эмч нарын баг тавдугаар сарын 5-ны өдөр зөвлөлдөж Н.Энхбаярт холбогдох шинжилгээг яаралтай хийлгэх дүгнэлт гаргасны дагуу Улаанбаатар хот дахь Цагдан хорих төвийн эмнэлэгт шилжүүлж авчирсан юм. Мөн тавдугаар сарын 7-нд дээрх эмч нарын хамтарсан үзлэгээр Н.Энхбаярыг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх тухай гаргасан зөвлөмж болон түүний гэр бүл, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн тавдугаар сарын 9-ний өдөр Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэсэн байна.
-Албадан эмчилгээг ямар байгууллага хариуцан хийх үүрэгтэй вэ?
-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль болон баривчлах цагдан хорих байрны дотоод журамд өлсгөлөн зарласан этгээдийн амь насанд аюул учирч болох тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээ авч болохыг тодорхой заасан байгаа. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26, 10 тоот хамтарсан тушаалаар баталсан “Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх заавар”-т зааснаар өлсгөлөн зарлагчийн өвчин эмгэг хүндрэх тохиолдолд албадан эмчилгээнд оруулах үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан