УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Энэхүү төвийн үйл ажиллагаатай НИТХ-ын зарим төлөөлөгчид танилцлаа.

Тус загвар төвийг энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ төвд өглөө 08:00-18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш 2-5 насны 15 хүүхдийг асардаг. Сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг гэлээ. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байгаагаас 500 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа юм байна. Энэ төвд олон иргэд хандаж хүүхдээ өгөхийг хүсэж байгаа ч байрны хүрэлцээнээс хамааран 15-аас илүү хүүхэд авах боломжгүй гэж тус төвийхөн хэллээ. Хүүхэд харах үйлчилгээний төвөөр сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Зочин
Ямар ч зохицуулалтгүй, эрх зүйн үндэсгүй энэ ажлыг ямар зоригтой хийж байна аа. Янз бүрийн юм болвол хэн хариуцлага хүлээх ий, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь уу, эсвэл УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг үү
2014.05.22