Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАН-ын бүлэг Н.Энхбаярыг батлан даалтад гаргах тал дээр санал нэгдэв
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудаж, аюултай нөхцөл байдал үүссэн хэмээн түүний биед үзлэг хийсэн эмч нар дүгнэлт гаргасан. Учир нь Н.Энхбаярын амнаас ацетон үнэртэж байгаа аж. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, батлан даалтад гаргахгүй бол хэзээ мөдгүй нас барах гэж байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн түүний хүү Э.Батшугар хэвлэлийнхэнд хандаж “Аав маань өлсгөлөн зарлаад одоо 200 гаруй цаг болж байна. Одоогоор ямар ч эмчилгээ хийлгэхгүй байгаа. Гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь хувьд байдал хүнд байна. Энэ бүхнийг хар дарсан зүүд байгаасай гэж хүсч байна. Гэвч энэ бол бодит байдал. Аав маань маш хүнд байдалд орсон учраас хуурай өлсгөлөн зарласан” гэж хэлсэн. Мөн тэрбээр аавыг минь соёлтой аргаар алах гээгүй юм бол нэн даруй суллахыг хүсч байна хэмээн хэлсэн юм.

Үүний дараа МАН-ын бүлэг шуурхай хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад яаралтай гаргах тал дээр санал нэгдсэн. МАН-ын бүлэг ийм шийдвэрийг гаргасан нь Н.Энхбаярын баривчлагаанд холбоогүй гэдгээ нотолсон хэмээн МАХН-ын зүгээс үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан