АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Богдхан ууланд Олимпын төгөл байгуулж, 5000 орчим мод суулгалаа
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан болон “Лондон 2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл Дархан цаазат Богдхан ууланд мод тарьж, олимпын нэрэмжит төгөл байгууллаа. 5000 орчим тарьц суулгацтай төгөлөө хашаалж хамгаалсан байна.
Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлахаар дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар оролцох гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих энэ өдөр мэдэгдэн, дархан цаазат Богдхан уулын Энхтайваны аманд тамирчдад батламж гардуулав.

Богдхан уул манай улсын хамгийн анхны (1778 он) дархан цаазат уул. Байгаль орчиндоо хүйтэн сэтгэлээр хандвал яаж сүйдэж, нүд хальтрам болдгийг энэ нүцгэрсэн уулын ам нотолж байна. Богдхан уулаа ургамал мод тэгширсэн сайхан болгохын төлөө хамтдаа цуглаад мод тарилаа гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн бид өвөг дээдсээсээ онгон дагшин байгаль дэлхий хүлээж авсан. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал их томыг амлах хэрэггүй. Байгаль дэлхийдээ хайртай байж, түүнд чин сэтгэлээсээ хандаж, мод тарихад л болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа.
Богдхан ууланд Олимпийн төгөл байгуулахад БОАЖЯ, Ойн газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уулын зам бартаатай, цаг агаар хүйтэн байсан ч түүртэлгүйгээр байгуулсан ойн төгөлд маань ирэх жилүүдэд тамирчид мод тарьж, байгаль эхийг баясгах үйлсийг буухиална гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл