Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Батшугар аавынхаа амийг Д.Дорлигжаваас нэхнэ гэжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар УЕП Д.Дорлигжав, II эмнэлгийн дарга Г.Баясгалан, Нийслэлийн прокурорын хууль цаазны итгэмжит зөвлөх н.Бат-Орших, Хяналтын прокурор О.Мөнхбаатар нарт анхааруулга хүргүүлжээ. АнхааруулгадХууль бусаар хоригдож буйг эсэргүүцэн танай байгууллагад хандаж таван шаардлага тавьж хуурай өлсгөлөн зарласан миний эцэг Намбарын Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт байгаа бөгөөд түүнийг хуулиар эрх олгогдоогүй албан тушаалтнуудын тушаал, заавар, шийдвэрээр албадан эмчилгээнд оруулснаас түүний амь нас болон эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн хүсэлт, бичгийн хариу, тавьсан таван шаардлагын нэг болох хууль бусаар хорьсныг цуцал гэсэн шаардлагын хариуд тооцож, хэрэгт шууд хяналт тавьж буй танай байгууллага болохын хувьд Та бүхнээс амь насыг нь нэхэж, таньтай хариуцлага тооцох болно. Та бүхнийг миний эцгийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд албан үүргээ ёс төртэй биелүүлж, миний эцэгтэй хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөртөө үүрэх хариуцлагаа ухамсарлан ажиллаж, эрх баригчдын гар хөл болохгүй, тэднээс хараат бус байдлаар хуулийн хүрээнд бие даан ажиллахыг хүсэж, энэхүү анхааруулгыг албан ёсоор хүргүүлж байна. Н.Энхбаярын хүү Э.Батшугаргэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан