Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Нярай хүүхдийн хөлийг эмч гэмтээжээ
ОХУ-ын алс дорнодын хязгаарын Уссурын хүүхдийн нэг эмнэлгийн эмч хоёр сартай хүүхдийг үзэх үедээ нярай хүүхдийн хоёр хөлийг гэмтээсэн явдал гарчээ. Энэ талаар бяцхан хүүхдийн ээж Оксана Новоселова эмэгтэй,  эмч хүүг нь үзэхдээ хоёр хөлийг нь дэндүү чангаар хоёр тийш нь татаж гэмтээсэн гэжээ. “Би эмчийн өрөөнд ороод картаа өгөөд хүүхдээ үзлэгийн оронд дээр нь хэвтүүлсэн. Намайг хол бай гэхээр нь би холдоод зогссон. Тэгээд харж байсан чинь хүүхдийн минь хөлийг алцайлгаад, тэгтэл “нурх” хийж дуугарах чимээ гарсан” гэж хүүхдийн ээж ярьжээ.
Үнэхээр эмнэлгийн шинжилгээний рентген зургаар нярай хүүхдийн дунд чөмөг, сүүж  бэртсэн нь нотлогдсон болохоор  хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.
“Одоо энэ хэргийг шалгаж эхэлж байна. Хүүхэд эрүүл байсан эсэх, эмч хэрхэн яаж хандсан гээд тодруулах асуудал байна” гэж Приморийн хязгаарын прокурорын туслах Елена Телегина хэлжээ. Рентгенээр авсан зургаар бол нярай хүүхэд аарцагны ясандаа хүнд гэмтэл авсан нь харагдсан байна. Одоо хүүхэд гэмтэл согогийн эмнэлэгт асруулж байгаа ч хүүхдийн эцэг эх нь Приморийн эрүүл мэндийн газарт гомдол гаргаад байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан