УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Соёлын биет бус өвийн батламжуудаа гардлаа
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Азербайжан улсын Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит наймдугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр баталсан. Мөн энэ үеэр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг мөн санал нэгтэйгээр баталсан юм. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвийг нэр дэвшүүлсэн байдаг.
Дээрх өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламжаа манай улс өчигдөр албан ёсоор гардан авлаа. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн монгол гэр хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Бид хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалж явах болно” гэв.
Ийнхүү ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад монгол уран бичлэг багтсанаар манай улс тав дахь өвөө амжилттай бүртгүүллээ. Үүнээс өмнө монгол цуур, монгол тууль, уламжлалт бүжиг бий-биелгээ, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгааг ЮНЕСКО бүртгэсэн билээ.
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Азербайжан улсын Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит наймдугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр баталсан. Мөн энэ үеэр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг мөн санал нэгтэйгээр баталсан юм. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвийг нэр дэвшүүлсэн байдаг. Дээрх өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламжаа манай улс өчигдөр албан ёсоор гардан авлаа. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн монгол гэр хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Бид хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалж явах болно” гэв.
Ийнхүү ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад монгол уран бичлэг багтсанаар манай улс тав дахь өвөө амжилттай бүртгүүллээ. Үүнээс өмнө монгол цуур, монгол тууль, уламжлалт бүжиг бий-биелгээ, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгааг ЮНЕСКО бүртгэсэн билээ.
0 Сэтгэгдэл
























