УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бионсегийн нөхөр, дүү хоёр юуны учир муудалцав
Шоу бизийн ертөнцийн хамгийн алдартай гэр бүлийн нэг шуугиантай бичлэг интернэтээр тарлаа. Дуучин Бионсегийн нөхөр, дүү хоёр цахилгаан шатан дотор муудалцаж Соланж Ноулес Жэй Зи руу учир зүггүй дайрч байгаа бичлэгийг ТМZ тараасан байна. Түрүүчийн даваа гаригт Нью-Йоркт болсон Met Gala хүлээн авалтаас тэр гурав гарч яваад цахилгаан шатанд ормогцоо ийн муудалцсан аж. Тэд цахилгаан шатанд гурван минут гаруй байсны дараа гарч ирэхдээ гэрэл зурагчдын өмнө юу ч болоогүй мэт гарч явжээ. Гэхдээ Бионсе дүүтэйгээ нэг машинд сууж, Жэй Зи ганцаараа гэр рүүгээ явсан гэнэ. Энэ үед Жэй Зигийн царай гайхаж балмагдсан шинжтэй байсан бол Соланжийн царайд зэвүүрхсэн шинж илэрч байж. Харин Бионсе юу ч болоогүй мэт инээмсэглэх гэж хичээж байжээ.

Уг нь, Бионсегийн дүү, дуучин Соланж Ноулес хүргэн ах Жэй Зитэйгээ маш сайн харилцаатай байдаг боловч энэ удаа юунаас болж ийн маргаан дэгдээсэн нь тодорхойгүй байна. Нэг гэр бүлийн гурав “Met Gala”-гийн улаан хивсний ёслолд оролцохдоо гурвуулаа ямар нэг зүйл болсон шинжгүй, баяр хөөртэй байсан нь гэрэл зургаас тодорхой харагдаж байна.
Ийнхүү нэг алдартэй гэр бүлийн олонд дэлгэхийг хүсээгүй нууц бичлэг тарсанд “Standard Hotel” зочид буудлын зүгээс уучлал хүсч, ажлын хариуцлага алдаж бичлэг тараасан этгээдэд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Дээрх явдал тус зочид буудалд болсон бөгөөд хамгаалалтын албаныхан цахилгаан шатны бичлэгийг тараасан бололтой.

Хэдий Жэй Зи, Соланж хоёрын хооронд таарамжгүй явдал тохиолдсон ч Бионсегийн гэр бүлийн амьдрал хэвийн хэвээр байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр ээжүүдийн баяраар Бионсе, Жэй Зи хоёр сагсан бөмбөгийн тоглолт үзэхдээ Соланжийн хүүг дагуулж явсан нь паппарацын дуранд өртжээ.

0 Сэтгэгдэл