УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Банжиг тоглоомыг соёлын өвд бүртгүүлнэ
Ховд аймгийн Чандмань суманд ихэд
дэлгэрч, үе уламжлагдан ирсэн банжиг гэх тоглоомыг нутгийн иргэд соёлын
биет өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус сумын иргэн
Д.Нямдаваагийн санаачилгаар “Чандмань-Гэгээн өглөө” нийгэмд үйлчилдэг
төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод ажиллаж
амьдардаг Ховд аймгийн Чандмань сумын нийт иргэдийн дунд банжигийн
аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мөн нутгийн
иргэд банжиг тоглоомыг соёлын биет бус өвд бүртгүүлэх ажилтай
холбогдуулж шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулж, санал
санаачилгыг гаргаж байгаа бөгөөд үүний нэг нь Монгол Улсын Засгийн
газар, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёлын өвийн газарт хүсэлт
гаргасан явдал юм. Уг ажил биеллээ олсноор Монгол Улсын соёлын биет бус
өвийн тоо нэгээр нэмэгдэх аж.

Дашрамд сонирхуулахад банжиг нь нэгэн төрлийн хөлөгт тоглоом бөгөөд үүнийг тоглосноор хүмүүсийн сэтгэхүйн цар хүрээ тэлэх, гүйлгээ ухаан суух, шударга зан чанартай болох гэх мэт олон ач холбогдолтойн дээр хөдөлгөөн, эв дүйг ихээр шаарддаг өвөрмөц бөгөөд сонирхолтой тоглоом аж.
0 Сэтгэгдэл