Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг маргааш шүүнэ


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг маргааш өглөө Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүнэ. Учир нь, өнгөрсөн сарын 13-нд буюу МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсан өдөр зохион байгуулсан олон нийтийг хамарсан жагсаал цуглаан нь Жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс түүнд захиргааны шийтгэл ногдуулах аж. Шүүх хурал 11 цагт болох юм. МАХН-ынхан таамаг дэвшүүлж “Намын даргыг баасан гаригт барьсан. Харин одоо Ерөнхий нарийн бичгийн даргыг маань барих нь. Энэ бол МАХН-ыг дарах гэсэн зохион байгуулалттай хэрэг” хэмээн тус тусын дүгнэлтээ гаргаж байлаа. Мөн зарим нь, “Удвал дарга минь маргааш өглөө дулаан хувцастай ирээрэй. Хэрэв барьж хоривол тэр хорих газар чинь хүйтэн шүү” гэж санаашрах.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас цөөн асуултад хариу авлаа.



-Таныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ямар үндэслэлээр дуудсан юм бэ?
-Та нарын өгсөн гомдлын талаар зарим зүйлийг тодруулъя гэж дуудсан. Тэгэхээр нь хүрээд иртэл таны хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж хэлсэн. Ямар учраас шүүхэд шилжүүлж байгаа юм, ямар хэрэг болоод ингэж байгаа юм. Үзүүлэх харуулах зүйл байна уу, танилцая гэхэд ямар ч цаас, бичиг үзүүлээгүй. Үүнийг бид “МАХН-ын дарга Н.Энхбаярыг бариад авчихсан байхад нам нь үйл ажиллагаа явуулж чадахгүй гэж бодсон байх. Гэтэл нам нь үйл ажиллагаа явуулаад байхаар намайг барьж, манай намыг дарах гэсэн санаа” гэж би хувьдаа дүгнэж байна.
-Та нар ямар гомдол гаргасан юм бэ?
-Манай намын байрны үүдээр цагдаагийнхан хэд хоног эргэлдэж, орж гарсан хүний зураг авсан юм. Мөн манай гэрийн гадаа ирчихсэн намайг тагнасан. Тиймээс үүнийг анхааралдаа аваач гэж цагдаагийн байгууллагад хандсан юм.
-Жагсаалтай холбоотой захиргааны зөрчил гаргасан гэж байна. Жагсаалын үеэр ямар нэгэн зөрчил гарсан юм болов уу?
-Ямар ч зөрчил гаргаагүй. Манай хүмүүс тайван замаар жагсаад л өнгөрсөн. Зам талбай хаасан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар гомдол гаргасан хүн ч байхгүй. Гэтэл ингэж байгаа нь улс төрийн зорилготой зүйл.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан