Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Батшугар: Аав өлсгөлөнгөө зогсоогоогүй
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр нарийн мэргэжлийн эмчийн хяналтад хоёрдугаар эмнэлэгт хүргээд буй. Гэвч түүнийг таслан сэргийлэх, цагдан хорих ажиллагааг хэвээр үлдээсэн. Тиймээс Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлэгт цагдаагийн харуул хамгаалалттай, ар гэрийнхэнтэйгээ ч уулзах боломжгүй байгаа юм.
Түүний биеийн байдал ямар байгаа талаар Н.Энхбаярын хүү Э.Батшугараас цөөн асуултад хариу авлаа.


-Аавын тань бие ямар байна вэ. Эмнэлэгт хүргэгдсэнээр эмчилгээ хийлгэж эхэлсэн үү?
-Олон хоног хуурай өлсгөлөн зарласан болохоор бие нь маш ядруу байна. Эмнэлэгт хүргэсэн гол шалтгаан нь нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгах шүү дээ.
-Тэгэхээр өлсгөлөнг нь зогсоогоод эмчилгээнд оруулсан гэж ойлгож болох уу?
-Аав өлсгөлөнгөө зогсоогоогүй байгаа. Өмнө нь тавьсан шаардлага байгаа шүү дээ. Тэрийг биелүүлэхийг шаардсаар байгаа.
-Ар гэрийнхэнтэйгээ уулзсан уу. Таны хувьд хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Би өчигдөр уулзсан. Өнөөдөр уулзана. Уулзах бүртээ прокурорын зөвшөөрлөөр уулзаж байгаа.
-Цагдан хорих, таслан сэргийлэх ажиллагаа нь дуусаагүй учраас хамаагүй уулзуулахгүй байна уу?
-Тийм. Хууль хяналтынхан миний аавыг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр хорьсон. Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа дуусчихаад байхад яагаад хориод байгаа нь ойлгомжгүй байна. Нэг үгээр хэлбэл, энэ хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг санаатайгаар ноцтой зөрчиж байна.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан