Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаярыг эмнэлэгт хүргүүлсэн ч цагдан хорих шийдвэр өөрчлөгдөөгүй



МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар ЦЕГ, ШШГЕГ хамтарсан мэдээлэл хийлээ. Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болжээ. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлтээр эмнэлгийн орчинд, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх тухай эмч нарийн дүгнэлтийг үндэслэн түүнийг 14 цагийн орчимд II эмнэлэгт хүргэсэн байна. Харин түүнийг таслан сэргийлэх, цагдан хорих ажиллагаа хэвээр байгаа гэдгийг албаныхан дуулгалаа. Учир нь, түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүхийн шийдвэр гараагүй учраас эмнэлэгт цагдаагийн харуул хамгаалалтад эмчилгээгээ хийлгэх аж.

Энэ үеэр ШШГЕГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Очгэрэлээс цөөн асуултад хариу авлаа.

-Н.Энхбаяр ар гэрийнхэнтэй хэдэн удаа уулзсан бэ?
-Гурван удаа уулзсан. Эхлээд прокурорын хяналтад тавдугаар сарын 5-нд уулзсан. Дараа нь АТГ-ын зөвшөөрлөөр уулзсан байгаа. Хамгийн сүүлд өчигдөр 18:00 цагт хүү Батшугар нь уулзсан.
-Албадан эмчилгээнд шилжүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдсон хоёрдугаар эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн эмнэлэг рүү шилжүүлж байгаа. Түүнээс хүчээр эмчилгээнд оруулж байгаа хэрэг биш ээ.
-Өчигдөр орой түүний бие гэнэт муудаж ухаан алдаж унасан тухай мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл бол?
-Ухаан алдаж унасан тохиолдол байхгүй.
 
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан