УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэйлор Свифтийн тухай сонин хачин
2006 оноос хойш “Billboard”-ын “Hot 100” жагсаалтад түүний 43 дуу орсон гэдгийг мэдэх үү. Одоогоор ийм олон хит төрүүлсэн дуучин түүний үеийнхэн дотор байхгүй.

Тэйлор Свифт орчин үеийн хөгжмийн одод шиг Нью-Йоркт биш, Лос Анжелост биш, Холливудад ч биш, хэвлэлийнхний урт дуран ч хүрдэггүй Нэшвилд амьдардаг. “Алиса гайхамшгийн оронд” гэдэг шиг хөөрхөн пентхаус тохижуулаад олны нүднээс далдуур амар тайван амьдрах дуртай. Нэшвил угаасаа дулаан газар ч гэлээ тэр ил зуухандаа гал байнга түлдэг гэнэ. Нэшвил чухам л каунтри дуучдын өлгий нутаг болохоор Тэйлор энд амьдрахыг багаасаа хүсч мөрөөдөж байжээ. Түүний амьдардаг хороололд гэхэд таван дуучин байдаг гэнэ. Дуучин бүсгүйд үүнээс гадна Роуд Айланд, Теннеси, Калифорни гээд гурван ч газар байшинтай аж.
Тэйлор Свифт одоо ердөө 24 настай ч каунтри урсгалыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан уран бүтээлч. Тэрээр өнгөрсөн онд Каунтри хөгжмийн алдрын танхимд өөрийнхөө нэрэмжит боловсролын төв нээхэд зориулан дөрвөн сая ам.доллар хандивласан юм.
Тэйлор Свифт экс найз залуучууддаа зориулж дуу зохиодгоороо алдартай. Түүний “Red” цомгийн ихэнх дуу жүжигчин Жейк Гилленхаалд зориулагдсан байх жишээтэй. Дууных нь эзэд харин үүнийг хэрхэн хүлээж авдаг бол гэсэн асуултад Тэйлор Свифт “Жейк өөрт нь зориулсан дуунуудыг сонсчихоод над руу утасдаж, “Гашуун ч гэсэн амттай байлаа. Яг л зургийн цомгоо үзэх шиг боллоо” гэж хэлсэн” гэсэн юм.
Хэдийгээр Тэйлор Свифт салсан залуучуудаа харамстал дуу зохиодог ч цаашид энэ туршлагаа халж, бүтэлгүй дурлалын тухай дуулахаа болино хэмээн амлаж байна. Тэрээр бүжгийн клубт хамгийн эрэлттэй байх дуу зохиохыг хүсч байгаа гэнэ.
Тэр хэзээ тайзаа орхих бол? Амжилтынхаа ид оргил үедээ яваа дуучин бүсгүй 40 хүрэхээрээ дуулахаа болих гэнэ. “40 хүрсэн намайг гялалзсан даашинзтайгаар хэн ч харахыг хүсэхээ больсон үед тайзанд гарахаа болиод, хүүхдүүдэд зориулан дуу зохионо доо” гэж тэр ярьсан удаатай.
Түүний байнга ярьдаг, бас ярих дуртай сэдэв нь болзоо, үерхэл нөхөрлөл, хайр дурлал гэнэ. Аргагүй залуухан бүсгүй болохоор найз охидтойгоо залуусын тухай ярих дуртай гэдгээ хэзээ ч нуудаггүй юм.

0 Сэтгэгдэл