Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хамрын дусаалгаас болоод насан туршдаа мөнгөлөг арьстай яваа эмэгтэй
71 настай Розмари Якобс бүр 11 настай байхдаа байнга найтаалгаад байхаар нь эмчид үзүүлтэл ямар нэгэн харшил байх хэмээн хамрын дусаалга хэрэглэхийг зөвлөсөн байна. Ингээд мөнгөн усны найрлага бүхий тэр дусаалгыг хэрэглэснээс болж арьс нь өөрчлөгдөж эхэлжээ. Эхлээд өөрөө ч, эцэг эх нь ч нэг их анзарсангүй, харин нэг сувилагч мэдэж эмчид хандсан байна. Энэ нь биеэр нь мөнгөн ус туурдаг аргирий гээг ховор өвчин болсон байна. Эмч нар ч үүнийг эмчлэх аргагүй насан туршдаа ийм байна гэжээ. Розамри өөрийгөө явдаг үхдэл гэж бодон насан туршдаа эгэл байсан шигээ болохыг мөрөөдөж ирсэн байна. Хүмүүс болохоор түүнийг ямар нэгэн халдварт өвчинтэй гэж бодон тойрч, ажил олгогчид ч түүнийг ажилд авахаас цааргалсаар ирсэн гэнэ.
36 насандаа арьсныхаа гадна давхаргыг солиулах мэс засал хийлгэхээр өөрөө сэтгэл шулуудсан ч эмч нар амжилттай болно гэдэгт итгэлгүй байсан байна. Зургаан цаг үргэлжилсэн мэс заслын дараа сахил хүртээд шал дордов гэдэг шиг болж бүр мөнгөн усны өнгөтэй толбууд улам тодорчээ.
Розмари одоо эм, ялангуяа мөнгөн усны агуулгатай эм хортой гэдгийг дэлхий дахинд ойлгуулах буяны ажилд гар бие оролцдог байна.
ЗӨВ ШҮҮ
71 настай Розмари Якобс бүр 11 настай байхдаа байнга найтаалгаад байхаар нь эмчид үзүүлтэл ямар нэгэн харшил байх хэмээн хамрын дусаалга хэрэглэхийг зөвлөсөн байна. Ингээд мөнгөн усны найрлага бүхий тэр дусаалгыг хэрэглэснээс болж арьс нь өөрчлөгдөж эхэлжээ. Эхлээд өөрөө ч, эцэг эх нь ч нэг их анзарсангүй, харин нэг сувилагч мэдэж эмчид хандсан байна. Энэ нь биеэр нь мөнгөн ус туурдаг аргирий гээг ховор өвчин болсон байна. Эмч нар ч үүнийг эмчлэх аргагүй насан туршдаа ийм байна гэжээ. Розамри өөрийгөө явдаг үхдэл гэж бодон насан туршдаа эгэл байсан шигээ болохыг мөрөөдөж ирсэн байна. Хүмүүс болохоор түүнийг ямар нэгэн халдварт өвчинтэй гэж бодон тойрч, ажил олгогчид ч түүнийг ажилд авахаас цааргалсаар ирсэн гэнэ. 36 насандаа арьсныхаа гадна давхаргыг солиулах мэс засал хийлгэхээр өөрөө сэтгэл шулуудсан ч эмч нар амжилттай болно гэдэгт итгэлгүй байсан байна. Зургаан цаг үргэлжилсэн мэс заслын дараа сахил хүртээд шал дордов гэдэг шиг болж бүр мөнгөн усны өнгөтэй толбууд улам тодорчээ.
Розмари одоо эм, ялангуяа мөнгөн усны агуулгатай эм хортой гэдгийг дэлхий дахинд ойлгуулах буяны ажилд гар бие оролцдог байна.
0 Сэтгэгдэл
2014.05.05
























