Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Батшугар аавыгаа эрчимт эмчилгээнд оруулахыг хүсч захидал бичжээ
Урьдчилан хорих төвд хуурай өлсгөлөн зарлаад буй МАХН-ын Н.Энхбаярын хүү Э.Батшугар ээлжит захидлаа холбогдох газруудад хүргүүлжээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү нарт захидлаа хаяглажээ. Захидалдаа “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны тавдугаар сарын 4-ний 10.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн  зарлаж эхлээд даруй 72 цаг гаруй буюу бүтэн гурван хоног болж байна. 

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот хамтарсан тушаалын хавсралтад дурдсанаар бүрэн өлсгөлөн зарласанаас хойш 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай байдаг гэж заасанчлан шийдвэр гүйцэтгэлийн болон бусад хууль хяналтын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлэх шаардлагатай байна.
Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээнд оруулах тухай шийдвэр гаргахыг хүсч байна.

Энэхүү хүсэлт шаардлага нь хууль  зүй, Монгол төрийн уламжлал, ёс зүйн хувьд ч, урьд нь адил төстэй тохиолдлыг шийдвэрлэж байсан жишиг зэргийг харгалзан үзэж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн бүрэн өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш гурав хоног өнгөрч байгаа нь түүний амь нас эрсдэх ноцтой, бодитой аюулд хүрээд байгаа тул түүнийг эрчимт эмчилгээнд оруулахыг хүсч байна.
Төрийн эрхшээлд буй монгол иргэний амь нас, эрүүл мэндэд засаж үл болох хор уршиг учирсан тохиолдолд Монголын төр, тэр дундаа хууль зөрчин, шударга бусаар баривчилсан, өлсгөлөн зарласан шаардлагыг үл тоомсорлосон албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг бид шаардах болно” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан