Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн захирлыг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн ерөнхий захирлыг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гаргасан миний хүсэлтийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичгийг ЮНИДО өөрийн зардлаар хийж ирүүлсэнд талархаж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Энэхүү баримт бичигт тулгуурлан тус байгууллагатай томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавих болно  гэдгээ ч хэллээ.



Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гоос үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд С.Батболд товч мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засаг хурдтай, эрчимтэй хөгжлийн замд орж байна. Эдийн засаг өнгөрсөн онд 17,3 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэн орлогын эх үүсвэртэй болох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга,  дэд бүтэц, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа гэдгийг дурьдлаа.

Монгол хүн бүрийг ажлын байртай болгох, үүний тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлого явуулах зорилт тавиад байгаагаа хэлээд энэ зорилтыг хэрэгжүүжлэхэд ЮНИДО-гийн дэмжэг туслалцаа чухал болохыг  Засгийн газрын тэргүүн С.Батболд чухалчилж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг цаг зав гарган уулзсанд ЮНИДО-гийн ерөнхий захирал, ноён К.Юмкелла талархаад энэ айлчлалынхаа үеэр Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай уулзах хөтөлбөртэй гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж байгаа Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан