УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Селена Гомез найзуудынхаа оронд Жастин Биберийг сонголоо
Холливуд дахь дуу бичлэгийн студид ажиллаж буй Жастин Бибертэй уулзахаар ирэх үедээ Селена Гомез паппарацын дуранд өртжээ. Хэдийгээр тэд дурангийн өмнө хамтдаа байгаагаар харагдаагүй боловч студи дотор Ж.Бибер түүний ирэхийг хүлээж байсан хэмээн хэвлэлүүд бичжээ.
Хоёр жил орчмын өмнө салсан хос хоёрыг одоогоор хамтдаа байгаа гэж тэднийг байнга дагадаг паппарацууд хэлж байна. Олон ч удаа сэтгэлийг нь гонсойлгож байсан Жастин Биберт эргэж ирэхийн тулд Селена Гомез найзуудаасаа хүртэл холбоогоо таслахад хүрчээ. Селенаг Жастин Бибертэй үерхэхийг нь төдий л таашаадаггүйгээ ил тод илэрхийлж байсан Тэйлор Свивтээс эхлээд Кендалл Женнер хүртэл хэд хэдэн найзаа Селена орхижээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд эдгээр найзуудаасаа холбоогоо тасалсан нь Жастин Бибертэй эргээд нийлэхийг нь найзууд нь дэмжээгүйтэй холбоотой гэж хэвлэлүүд тайлбарлаж байна.


Селена Гомез ийнхүү олон нийтийн сүлжээндээ "цэвэрлэгээ" хийж байх зуур Жастин Бибер нь "Instagram"-аараа учир битүүлэг утгатай мэдэгдэл хийсээр байна. Тухайлбал, тэрээр Нью-Йоркийн төв паркт авахуулсан зургаа нийтлэхдээ "Ирээдүйн эхнэр болох хүндээ энд гэрлэх санал тавих гэж байсан юм. Гэвч заримдаа бүх зүйл өөрчлөгддөг" гэсэн тайлбар бичжээ. Энэ нь магадгүй Селена Гомезыг хэлсэн хэрэг байх хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байна.




neeree l emegtei xvn xairtai xvneesee bolj nzuudaa orxidog gdg vg vnen bololtoi
Холливуд дахь дуу бичлэгийн студид ажиллаж буй Жастин Бибертэй уулзахаар ирэх үедээ Селена Гомез паппарацын дуранд өртжээ. Хэдийгээр тэд дурангийн өмнө хамтдаа байгаагаар харагдаагүй боловч студи дотор Ж.Бибер түүний ирэхийг хүлээж байсан хэмээн хэвлэлүүд бичжээ. Хоёр жил орчмын өмнө салсан хос хоёрыг одоогоор хамтдаа байгаа гэж тэднийг байнга дагадаг паппарацууд хэлж байна. Олон ч удаа сэтгэлийг нь гонсойлгож байсан Жастин Биберт эргэж ирэхийн тулд Селена Гомез найзуудаасаа хүртэл холбоогоо таслахад хүрчээ. Селенаг Жастин Бибертэй үерхэхийг нь төдий л таашаадаггүйгээ ил тод илэрхийлж байсан Тэйлор Свивтээс эхлээд Кендалл Женнер хүртэл хэд хэдэн найзаа Селена орхижээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд эдгээр найзуудаасаа холбоогоо тасалсан нь Жастин Бибертэй эргээд нийлэхийг нь найзууд нь дэмжээгүйтэй холбоотой гэж хэвлэлүүд тайлбарлаж байна.


Селена Гомез ийнхүү олон нийтийн сүлжээндээ "цэвэрлэгээ" хийж байх зуур Жастин Бибер нь "Instagram"-аараа учир битүүлэг утгатай мэдэгдэл хийсээр байна. Тухайлбал, тэрээр Нью-Йоркийн төв паркт авахуулсан зургаа нийтлэхдээ "Ирээдүйн эхнэр болох хүндээ энд гэрлэх санал тавих гэж байсан юм. Гэвч заримдаа бүх зүйл өөрчлөгддөг" гэсэн тайлбар бичжээ. Энэ нь магадгүй Селена Гомезыг хэлсэн хэрэг байх хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байна.





0 Сэтгэгдэл
морь
амьжилт
2014.05.24
2014.04.29
























