УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эмнэлэгт хэвтчихээд л хар тамхи зарж байж
Америкийн Пенсильвани мужийн Грисберг хотын нэгэн эмнэлгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Женнифер Мили өөрийн нь эмнэлэгт хэвтэж байгаа 38 настай Лори Салленберг гэдэг эмэгтэйг маш олон хүн эргэж ирээд байгааг анзаарч нэг л сэжигтэй санагдаад цагдаад мэдэгджээ.
Цагдаагийнхан нууцаар судалж үзэхэд өвчтөн эмэгтэй героин зараад байгаа нь мэдэгдсэн байна. Үүнийг нь бүр баттай болгох үүднээс энгийн хувцас өмссөн цагдаа өнөөх өвчтөнөөс 90 доллараар хэсэг героин худалдан авчээ. Ингээд цагдаагийнхан тэр тасгийг нэгжиж үзэхэд 3,8 мянган доллараар үнэлэгдэх хэмжээний хэсэг героин, хоёр зүү тариур, 1,4 мянган доллар гарч иржээ.
Мөнгө, хар тамхи бусад зүйлийг нь хурааж, эмэгтэйг баривчлан түүнээс хар тамхи худалдан авсан хэд хэдэн хэрэглэгчийг бас саатуулсан байна. Одоо өвчтөн Салленберг хар тамхи хадгалсан, худалдсан гэсэн зүйл ангиар буруутан болоод байна хэмээн etotupo.ru сайтад бичжээ.
Америкийн Пенсильвани мужийн Грисберг хотын нэгэн эмнэлгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Женнифер Мили өөрийн нь эмнэлэгт хэвтэж байгаа 38 настай Лори Салленберг гэдэг эмэгтэйг маш олон хүн эргэж ирээд байгааг анзаарч нэг л сэжигтэй санагдаад цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан нууцаар судалж үзэхэд өвчтөн эмэгтэй героин зараад байгаа нь мэдэгдсэн байна. Үүнийг нь бүр баттай болгох үүднээс энгийн хувцас өмссөн цагдаа өнөөх өвчтөнөөс 90 доллараар хэсэг героин худалдан авчээ. Ингээд цагдаагийнхан тэр тасгийг нэгжиж үзэхэд 3,8 мянган доллараар үнэлэгдэх хэмжээний хэсэг героин, хоёр зүү тариур, 1,4 мянган доллар гарч иржээ.
Мөнгө, хар тамхи бусад зүйлийг нь хурааж, эмэгтэйг баривчлан түүнээс хар тамхи худалдан авсан хэд хэдэн хэрэглэгчийг бас саатуулсан байна. Одоо өвчтөн Салленберг хар тамхи хадгалсан, худалдсан гэсэн зүйл ангиар буруутан болоод байна хэмээн etotupo.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
























