УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жорж Клуни сүй тавьжээ
Жорж Клуни эцэст нь сүйт залуу боллоо. Түүнээс сүйн бөгж авч дөнгөсөн азтай бүсгүй бол Амал Аламуддин хэмээн хуулийн зөвлөх бүсгүй. Өмнө нь дандаа загвар өмсөгч, жүжигчин гээд шоу бизийн ертөнцөөс найз бүсгүйгээ сонгодог байсан Ж.Клуни энэ удаа хуульч бүсгүйтэй хайр сэтгэлтэй болсных нэлээн гүнзгий харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа бололтой. Жүжигчин Талиа Бальзамтай 1989 онд гэрлээд дөрвөн жилийн дараа салахдаа дахин хэзээ ч хүнтэй гэрлэхгүй хэмээн ам гарч байсан Ж.Клуни хэлсэн үгэндээ хүрэх гэсэн мэт хамгийн сайхан бүсгүйчүүдэд хүртэл гэрлэх санал тавихаас татгалзсаар ирсэн. Харин түүний гэр бүлийн амьдрал зохиох талаар бодоход хүргэсэн хүн нь Жулиан Ассанжийг өмгөөлж байсан, Кофи Аннанд зөвлөх хийж явсан 36 настай англи бүсгүй Амал юм.

Анх Жорж Клунийг Жулиан Ассанжийн өмгөөлөгчтэй болзоод байна хэмээн хэвлэлээр шуугихад тэр “бид ердөө л найзууд” хэмээн хариулж байсан бол түүнээс хэдхэн сарын дараа олноос нуугдахгүйгээр болздог болсон юм.
52 настай жүжигчин эр саяхан сайн найз Рэнде Гербер болон Синди Кроуфордын гэр бүлтэй хооллох үеэр сүй тавьсан тухайгаа мэдэгдсэн гэнэ. Топ модель Синди Кроуфордын гэр бүлтэй Жорж Клуни олон жил найзалж нөхөрлөж яваа бөгөөд Ж.Клунигийн найз бүсгүй тэдэнтэй хооллох үеэр сүйн бөгжөө харуулж, баярт мэдээгээ дуулгажээ.

Жорж Клунигийн анхны эхнэр Талиа Бальзам

0 Сэтгэгдэл