УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Үзэсгэлэнт Лупита
“12 жил боолчлолд” киноны дүрээрээ өнгөрсөн жил шуугиан тарьж, Оскарын шагнал хүртсэн жүжигчин Лупита Нионгог “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэлээ. 31 насандаа гэнэт од болон гялалзсан Лупита гоо үзэсгэлэнгийн талаар нэгэнтээ олны өмнө үг хэлж байсан. Өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй, тэр бүү хэл дүр төрхөндөө ямагт сэтгэл дундуур явдаг байсан тэрээр “12 жил боолчлолд” кинонд тоглосны дараа олон хүний магтаал, урмын үгнээс өөртөө итгэх итгэл олж, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр олж харах болсон хэмээн ярьж байсан юм. Саяхан “Lancome” брэндийн нүүр царай болсон Лупита өнгөрсөн гуравдугаар сард болсон Оскарын ёслолын үеэр цайвар цэнхэр даашинз өмсч ирсэн нь Холливудын бүсгүйчүүд дунд ялгарч байсан бөгөөд хэвлэлүүд сахиусан тэнгэр хэмээн нэрлэж байсан билээ.
“People” сэтгүүл Лупитагаас гадна Кеттри Рассел, Женна Деван Татум, Минди Калин, Пинк, Эмбер Хёрд, Габриелле Юнион, Молли Симс, Стэйси Кейблер, Керри Вашингтон нарыг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр нэрлэжээ.

“12 жил боолчлолд” киноны дүрээрээ өнгөрсөн жил шуугиан тарьж, Оскарын шагнал хүртсэн жүжигчин Лупита Нионгог “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэлээ. 31 насандаа гэнэт од болон гялалзсан Лупита гоо үзэсгэлэнгийн талаар нэгэнтээ олны өмнө үг хэлж байсан. Өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй, тэр бүү хэл дүр төрхөндөө ямагт сэтгэл дундуур явдаг байсан тэрээр “12 жил боолчлолд” кинонд тоглосны дараа олон хүний магтаал, урмын үгнээс өөртөө итгэх итгэл олж, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр олж харах болсон хэмээн ярьж байсан юм. Саяхан “Lancome” брэндийн нүүр царай болсон Лупита өнгөрсөн гуравдугаар сард болсон Оскарын ёслолын үеэр цайвар цэнхэр даашинз өмсч ирсэн нь Холливудын бүсгүйчүүд дунд ялгарч байсан бөгөөд хэвлэлүүд сахиусан тэнгэр хэмээн нэрлэж байсан билээ. “People” сэтгүүл Лупитагаас гадна Кеттри Рассел, Женна Деван Татум, Минди Калин, Пинк, Эмбер Хёрд, Габриелле Юнион, Молли Симс, Стэйси Кейблер, Керри Вашингтон нарыг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр нэрлэжээ.

0 Сэтгэгдэл
























