УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сурагчид хог хаягдлын талаарх ойлголтоо зургаар илэрхийлэв
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд тодров.
Уралдаан нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харах, өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчин бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Уралдаанд нийт зургаан сургуулийн 289 бүтээл ирүүлснээс тэргүүн байрын шагналыг 84 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагч н.Балжинням хүртлээ. Хоёрдугаар байрт Гэгээрэл хөгжлийн төвийн сурагч н.Амартайван, 33 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Солонгийн бүтээл гуравдугаар байрт шалгарчээ. Тусгай байрын шагналыг 33 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Урнаа, “Шинэ Монгол” ахлах сургуулийн зургадугаар ангийн сурагч н.Номунбилиг нар хүртэв.
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хуанли гаргахаар болжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд тодров.Уралдаан нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харах, өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчин бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

0 Сэтгэгдэл