ЦАГ АГААР: Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 хэм хүйтэн
Мега төслийг хэрэгжүүлэхэд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв
Нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
"МАТЕМАТИКИЙН 1000 БОДЛОГО' НЭЭЛТТЭЙ НИЙТЛЭГДЛЭЭ
СЕХ: Намуудад төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
Бэлгэвчийн тухай 10 сонин баримт
Хүн амзүй, эрүүл мэндийн чухал хэрэглэгдхүүн бэлгэвчийг 400 орчим жилийн настай гэж үздэг. Хамгийн эртний олдвор нь 1640 оны үед байсан нь Лунде, Шведээс олдсон. XYI зууны эхээр Генрих YIII хаанд зориулж доктор Чарльз Кондом бүтээсэн байна. Эхлээд хонины шулуун гэдэс ашиглаж байжээ. Гэхдээ эртний Египет, Ромд ашиглаж байсан гэсэн мэдээлэл бас байдаг. Өнөөдөр дэлхий дээр жилдээ 5 тэрбум гаруй бэлгэвч худалдааг болжээ.

1. Бэлгэвчийг германд “парисын иргэн”, францад болохоор “англи малгай”, италид “бээлий”, ливанд “хүрэм”, америкт “Жиммийн малгай”, өмнөд африкт “франц захидал” гэж нэрлэдэг гэнэ.
2. Аюулгүй сексийг дэмжигч сербчүүд Белградын нэг хөшөөнд 18 метр бэлгэвч өмсгөжээ. Эрх баригчид харин үүнийг нь хууль бус үйлдэл, хөшөө дурсгалын гутаасан хэмээн үзэж тэднийг торгосон гэнэ.
3. Британийн гэр бүлээсээ салсан аавууд нэг удаа Тони Блэрт бэх, гурилаар дүүргэсэн бэлгэвч шиджээ. Бэлгэвч агаарт “тэсэрч” ерөнхий сайдыг хөх нунтгаар будсан байна.
4. Бэлгэвч бас аминд орох тохиолдол ч байна. Карибын тэнгисээр аялж явсан нэгэн эмэгтэй шөнө хэсэг “уугаад” гадаа гарахдаа усанд уначихаж. Азаар түүнд нэг багц бэлгэвч байсныгаа үлээн аврагч болгон ашиглажээ. Гурав хоногийн дараа дэргэдүүр нь явсан хөлөг түүнийг олж аварчээ.
5. Бразилийн барималч, зураач Адриана Бертини бэлгэвчээр нэгэн баримал хийж, түүндээ хувцас өмсгөсөн байна.
6. Энэтхэгийн Варанаси хотод сари үйлдвэрлэхэд зориулж өдөртөө 600 мянган бэлгэвч ашигладаг гэнэ. Ажилчид бэлгэвчээр суурь машиныхаа челнокийн бэлгэвчээр арчиж өнгөлдөг байна.
7. Хилээр хууль бус эд бараа, ялангуяа хар тамхи гаргагчид түүнийгээ бэлгэвчинд хийгээд залгиж хил давдаг гэнэ.
8. Ойрхи дорнодод бол бэлгэвчийг тун олон зориулалтаар ашигладаг гэнэ. Тариачид түүнд ус хийж зөөж, дээврийн хавтангуудын хооронд ус шүүрүүлэхгүйн тулд хийдэг бол замын ажилчид асфальтыг өнгөлөг харагдуулах гэж хайлмаг дотор нь хийдэг байна.
9. Америкийн цэргүүд болохоор цөлд тулалдаж явахдаа буундаа элс оруулчихгүйн тулд бууныхаа аманд бэлгэвч угладаг байжээ.
10. “Cats” дуулалт жүжгийн үеэр жүжигчид микрофондоо эхлээд нимгэн оймс угладаг байж. Гэтэл жүжгийн үеэр жүжигчид маш их хөлөрснөөс микрофоноо норгоод байхаад нь аргаа өөрчилж бэлгэвч угладаг болсон гэнэ. Жүжиг нэг удаа тоглоход 400 бэлгэвч хэрэгтэй болж байжээ.

0 Сэтгэгдэл