Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Б.Жаргалсайханы олон нүүртэй оньсон тоглоом
90 гарч яваа МАН өвөө гурван хүүгээ өрх тусгаарлав. Өрх тусгаарлах явдал нь сайндаа ч биш Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гурав “Том ах нар дарамтлаад болохгүй байна. Тиймээс бид гурав өөр айлын /МАХН/-ы том ахыг түшлээ. Тэд бидэнд хангалуун сайхан амьдрал бэлэглэнэ гэсэн” гэж хэлээд яваад өгөв өө хөөрхий. Харин өвөө намын том ах нар тэднийг явж байгааг мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг л дүр эсгэж байна. Ингэхдээ бүр тэр гуравтай нийлж, айл гэрдэж тоглодог байсан Ц.Даваасүрэн хүүг хүртэл ад шоо үзэж, өөрсдийнхөө амьдардаг бага хурал гэх овойхооноос хөөчихлөө. Мэдээжийн хэрэг анхнаасаа ярьсан тоглоомын дүрмийн дагуу бус, “Чамайг тэр гурвыгаа дагаад явчихсан юм бодлоо ш дээ. Одоо яая гэхэв. Нэгэнт тоглоом цааш үргэжилсэн юм чинь оруулахгүй. Гарсан бол гарсан. Бандан тас” гээд халгаасангүй. Уг нь, тэдний эл тоглоомд ямар ч шүүгч алга. Зөвхөн насанд хүрсэн нэг нам, бас бус жижиг намууд л балиашиглаж суугаа. Мэдээж тэдний хувьд алга ташиж байгаа нь дамжиггүй. Тэднийг нэг болох дөнгөж хөлд орох гэж байгаа МАХН гэдэг бацаан нам харин МАН-аас нүүр буруулсан гурвыг өөд нь татаад том ахынхаа оронд залчихав.

Том ахыгаа байхгүй хойгуур нь аавын оронд аав, ээжийн оронд ээж болж явсан Н.Удвал, Л.Цог нар тэдэнд алд цэнхэр хадаг барин хүндэтгэж хүлээж авлаа. Тэд одоо МАХН-ын нэг, хоёрдугаар ах болсон.
90 гарч яваа өвөөтэй /МАН/ нэг настай МАХН-ынхан ингэж чулуугаар байлдаж тоглож байхад найман настай буюу дөнгөж сургуульд орсон Бүгд найрамдах намын нөхдүүд дөнгөж төрөөд, хөхнөөсөө ч гараагүй байгаа Хамуг Монголын хөдөлмөрийн намын нөхдүүдийг “Ахын дүү нар нааш ир. Ах нь чихэр өгье” гэж хуураад өөртэйгээ нэгтгэх ажлаа амжуулаад авлаа.
Уг нь, Б.Жаргалсайхан өнгөрсөн өвөл Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын байгуулсан “Улс төрийн холбоо” гээчид элсэж буйгаа мэдэгдэж нэлээд дөвчигнөсөн. Түүгээр ч барахгүй “Монголд гуравдагч хүчний орон зай дутагдаж байна. Тэднийг бид нөхөх ёстой. Тэр тусмаа Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан гэдэг гурав нөхөж чадна. Бид гурав тусдаа яваад байвал амжилтад хүрэхгүй. Харин нэгдэж цуг ажиллаж, хамт сонгуульд оролцвол УИХ-д олонх болж чадна. Тэр цаг үе ирсэн. Биднийг нийлэхийг хүлээж байсан мянга, мянган хүн байжээ. Үүнийг эрт олж харсандаа баяртай байна” хэмээн МҮЭСТӨ-нд болсон Улс төрийн холбооны хуралд илтгэл тавьж байсан. Чухам тэр хурлын үеэр Б.Жаргалсайхан гэдэг шөвгөр хүү өөрийгөө дараагийн парламентад Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын хөтлөөд гүйж явна хэмээн төсөөлж сайхан зүйл ярьж байсан.

Гэвч нэг настай намын Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулан барьж, хар гэрт хорингуут л нүүрээ буруулж эхлэв. Үүнийгээ М.Энхсайханд хэлсэн эсэх нь бүү мэд. Ямартай ч соосготой бацаан ХМХН-ын С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нартай эвсэж, нийлж ирэх сонгуульд оролцоно гэнэ. Зорилго нэгтэйгээр сонгуульд орж ялалт байгуулчихаад тус тусынхаа эрх ашгийг хөөгөөд сална гэдгээ бас хэллээ Буян Жагаа. С.Молор-Эрдэнийн хувьд ч тэр УИХ гэдэг том айлд хамт орж чадвал салахад бэлэн гэдгээ ч хэллээ. Харин үүнийг сонссон Намбарваан Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нарт гомдох байхдаа. Учир нь, тэд бүгд л Н.Энхбаяртай чулуугаар гэр барьж айл гэрдэж тоглож байсан. Гэтэл ингэж нүүр буруулж байгаа нь мэдээж таагүй л байгаа.
Ер нь, Б.Жаргалсайхан гэдэг нөхөр хүн муутай нөхөр юм аа. Улс төрийн холбоонд нэгдэж буйгаа хэлэхдээ өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр шиг сайн хүн байгаагүй, цаашид байх болно гэж хэлсэн. Харин одоо үл тоох гэж.
Дараагийн удаа Б.Жаргалсайханд хэн молигодуулах бол.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан