Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.ТЭРБИШДАГВА Н.ЭНХБАЯРЫГ ОРЛОНО
МАН бага хурлаа хийж буй тэр мөчид Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар хэдэн арван жирийн гишүүдийнхээ хамтаар МАХН-д элсч байлаа. МАХН-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Н.Удвал бул­ган сүүлтэй байгаарай хэмээн ерөөгөөд алд цэнхэр хадаг ба­рин тэднийг намдаа угтан авав. Тэр даруйдаа Д.Тэрбишдагвыг намын дэд даргаар, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг нарийн бичгийн даргаар томилох нь тэр. Одоо тэд Н.Энхбаярын баруун, зүүн гар гэсэн үг. Харин Д.Загджав, Р.Раш, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нар МАН-ынхаа бага хуралд суугаад 2012 оны сонгуульд сойх мөрийн хөтөлбөрөө батлалцаж явсан юм. МАН бага хурлын 310 гишүүнийхээ гурвыг нь л үдсэн мэтээр төсөөлөх ч, тэд МАХН-ын генсек Н.Удвалын хэлсэнчлэн булган сүүлтэй байхыг хэн ч үгүйсгэхгүй. Товчхондоо Д.Загджав, Р.Раш, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нар МАН-д үлдэх эсэх нь ч эргэлзээтэй.

Тэд МАН-д үлдсэн нь эргээд комби байх магадлал өндөр. Тэгээд ч Н.Энхбаяр Д.Тэрбишдагвыг намын дэд даргаар, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг нарийн бичгээр томилох саналаа бичгээр ирүүлснийг өчигдөр МАХН-ын бага чуулган дээр танилцуулав. Тэгэхээр энэ бол эртнээс хийсэн тохироо болж таарлаа. Н.Энхбаяр хоригдож, Н.Удвал ганцаардсан үед хань болж буй дүрээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж явсан О.Чулуунбат, сайдын суу­далд заларч явсан Д.Тэр­бишдагва, Ч.Улаан нар ийнхүү буурь сэлгэв. Энэ нь МАХН-д хүч нэмсэн юм шиг харагдаж ч болох. Дахиад нэг өөр өнцгөөс харвал ирэх сонгуульд гуравдагч хүчинд том орон зай гарахыг мэдэрчихээд МАХН тэднийг сайдын суудалд буцаан хүргэх гүүр нь болж харагдан ийм сонголт хийснийг үгүйсгэх аргагүй.

Товчхондоо, МАН-д хэн ч биш болсноо мэдрээд, хариугаа авах нүүдэл нь МАХН байсан байж болох. Сонгууль болоход хоёрхон сар үлдээд буй энэ цаг үед ард түмний анхаарал Н.Энхбаярыг чиглэсэн. Монгол­чууд өрөвч болохоор Н.Энхбаярыг баривчилсан нь МАХН-д амжилт авчрах нэг шалтгаан болж магадгүй. Монголчуудын энэ гэнэхэн занг нь ашиглан МАХН руу нүүдэллэх гишүүдийн цуваа татрахгүй харин ч улам нэмэгдэж ч болох.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан