УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Л.Энх-Амгалан: Зохион байгуулалттай тоглолт хийхээ амлая
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 9 бол амьд хөгжмөөр амьсгалагч залуусын хүсэн хүлээдэг өдөр. Энэ өдөр “Нисванис” хамтлаг “Нис Нис” фестиваль, тоглолтоо уламжлал болгон зохион байгуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Тоглолтын талаар хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалантай холбогдож тодрууллаа.
-Мэдээж “Нисванис”-ын залуус олон гэнэтийн бэлэг бэлдсэн байх. Ганц нэгээс нь сонирхвол?
-Гэнэтийн бэлэг ч юу байх вэ дээ, уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтоо таслахгүй гээд бэлтгэл сургуулилалтаа базаагаад зав муутай л гүйж явна. Гэхдээ тоглолт өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай болно гэж амлах байна. Гэнэтийн бэлэг гэвэл шинэ цомог.
-“Сэтгэл хөдөлнө” нэртэй цомог гаргаж байгаа гэсэн. Фэнүүд чинь их л хүлээж байгаа?
-Тиймээ, цомгоо тоглолтоосоо өмнө хэвлэх гээд арай л амжсангүй. Гэхдээ удахгүй сонсогчиддоо цоо шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барина. Цомгийн 11 дуугаа тоглолтынхоо үеэр дуулна. Мөн олны танил болсон уран бүтээлээ ч толилуулна.
-Тоглолтод өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй цөөхөн хамтлаг оролцох юм билээ?
-Ер нь, аливаа юм цомхон, цөөн байх тусмаа л чанартай байдаг шүү дээ. Энэ жил “Madness”, “Булсара”, “Lemons”, “Моханик”, “Рэк он” болон “Каннибал Корпс” хамтлаг хамтран тоглож залуусыг маань хөгжөөнө. Тоглолт яг цагтаа эхлэх тул цагаасаа битгий хоцроорой, залуус аа.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 9 бол амьд хөгжмөөр амьсгалагч залуусын хүсэн хүлээдэг өдөр. Энэ өдөр “Нисванис” хамтлаг “Нис Нис” фестиваль, тоглолтоо уламжлал болгон зохион байгуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Тоглолтын талаар хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалантай холбогдож тодрууллаа.-Мэдээж “Нисванис”-ын залуус олон гэнэтийн бэлэг бэлдсэн байх. Ганц нэгээс нь сонирхвол?
-Гэнэтийн бэлэг ч юу байх вэ дээ, уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтоо таслахгүй гээд бэлтгэл сургуулилалтаа базаагаад зав муутай л гүйж явна. Гэхдээ тоглолт өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай болно гэж амлах байна. Гэнэтийн бэлэг гэвэл шинэ цомог.
-“Сэтгэл хөдөлнө” нэртэй цомог гаргаж байгаа гэсэн. Фэнүүд чинь их л хүлээж байгаа?
-Тиймээ, цомгоо тоглолтоосоо өмнө хэвлэх гээд арай л амжсангүй. Гэхдээ удахгүй сонсогчиддоо цоо шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барина. Цомгийн 11 дуугаа тоглолтынхоо үеэр дуулна. Мөн олны танил болсон уран бүтээлээ ч толилуулна.
-Тоглолтод өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй цөөхөн хамтлаг оролцох юм билээ?
-Ер нь, аливаа юм цомхон, цөөн байх тусмаа л чанартай байдаг шүү дээ. Энэ жил “Madness”, “Булсара”, “Lemons”, “Моханик”, “Рэк он” болон “Каннибал Корпс” хамтлаг хамтран тоглож залуусыг маань хөгжөөнө. Тоглолт яг цагтаа эхлэх тул цагаасаа битгий хоцроорой, залуус аа.
Ж.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл
























