Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шүүх “YouTube”-ийг хаах нь зөв гэж үзэв
Туркийн нийслэл Анкарагийн шүүх “YouTube” сайт руу нэвтрэх боломжийг улсын хэмжээнд хаасан Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзжээ. Ингэснээр энэ сарын 27-нд Туркийн Харилцаа холбоо, телевизийн удирдах газраас гаргасан шийдвэр хуулийн хувьд хүчин төгөлдөр болж байгаа юм. “YouTube” сайт Сирийн асуудлын талаар Туркийн Засгийн газрын гишүүд ба хүчний байгууллагын ажилтнуудын явуулсан нууц зөвлөгөөний аудио бичлэгийг устгаагүй гэдэгт үндэслэн шүүхээс ийм шидвэр гаргажээ.
Энэ шийдвэрийг туркчүүд болон гадаадын олон орон, олон улсын байгууллагууд шүүмжилсэн хэвээр. Харин Туркийн Засгийн газар үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй нууцын зэрэглэлтэй мэдээг олон нийтэд ил болгосон тул аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан гэж өөрийгөө зөвтгөж байгаа юм. “YouTube” рүү нэвтрэх эрхийг хаахтай зэрэгцэн нууц зөвлөгөөний бичлэг алдагдсан тухай бүх төрлийн мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахыг түр хориглов.
Үүнээс өмнө туркүүд “Twitter” рүү нэвтрэх эрхийг хаагаад байсан тул одоо дэлхийн хэмжээний олон нийтийн сүлжээнээс Туркт зөвхөн “Facebook” л ажиллаж байна. Гэхдээ Засгийн газрыг шүүмжилсэн, бослого жагсаалд уриалсан мэдээ гарч эхэлбэл “Facebook”-ийг ч хаана гэдгээ Ерөнхий сайд Эрдоган нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан