УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Амьд гэдгээ нотлох гэж 20 жил

“Амьд үхдэл”-үүдийн холбоо “Мритак Сангх”-ыг үндэслэгч Лал Бихари бол Энэтхэгийн умард нутгийн Уттар-Прадеш мужийн фермер. Тэр 20 жилийн өмнө баримт бичгээр бол аль хэдийнээ үхсэн гээд бүртгэж, “оршуулчихсан” өөрийгөө амьд гэдгийг нотлох гэж энэ 20 жилийн туршид төр засгийн хүнд сурталтнуудтай тэмцэж байгаа нэгэн.
1976 онд Лал банкнаас зээл авах гэж хөөцөлдсөн ч түүнд зээл өгсөнгүй. Банкны ийм шийдвэр гарч байхад Лал эмнэлэгт хэвтэй байж. Гэтэл нутгийнхан түүнийг нас барчихаж гэж ярин цуу гарах нь тэр. Бихариийн авга нь нутгийн түшмэлд хахууль өгч байгаад түүний үхсэн тухай бичиг баримтыг нь бүрдүүлэн өмч болох газрыг нь өвлөөд авчихсан байна.

Эндээс л бүх зүйл эхэлсэн байна. Бихари өөрийгөө амьд гэж хэчнээн нотловч түшмэд болохоор өөдөөс нь баахан бичиг баримт үзүүлж түүнийг хэдийнээ нас барсан гэдэг байна.

Ингээд үүнээсээ үүдэн ийм явдал байна уу гээд хөөцөлдтөл нас бараагүй атлаа талийгаач болсон гэж бүртгэгдээд өмч хөрөнгөгүй, тэтгэмж хөнгөлөлтөөс үлдэж хоцордог хүн зуу зуугаараа байдгийг мэджээ. Ийнхүү Бихари өөрийгөө амьд гэдгийг батлах гэж 20 жил тэмцсэн бол бусдын төлөө “Амьд үхдэл”-үүдийн холбоо байгуулсан чинь одоо гишүүнийх нь тоо 20 гаруй мянга болсон байна.

0 Сэтгэгдэл