УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Шинэ орос”-ын хөшөө босгожээ
ОХУ-ын Чита хотын төвд 2,5 сая рублиэр “Шинэ орос”-ын хөшөө босгосон байна. Зөвлөлт гүрэн тарсны дараа баяжсан “Шинэ орос”-уудын нийтлэг төрхийг харуулсан, сандал дээр сууж байгаа их үнэтэй хүзүүний зүүлт, том бөгжтэй энэ эр жинсэн өмд, хүрэмтэй гэнэ.
ОХУ-ын Чита хотын төвд 2,5 сая рублиэр “Шинэ орос”-ын хөшөө босгосон байна. Зөвлөлт гүрэн тарсны дараа баяжсан “Шинэ орос”-уудын нийтлэг төрхийг харуулсан, сандал дээр сууж байгаа их үнэтэй хүзүүний зүүлт, том бөгжтэй энэ эр жинсэн өмд, хүрэмтэй гэнэ. Хөшөөг бүтээгчдийн сэтгэмжээр бол хэн дуртай нь түүний дэргэд суун зургаа татуулж болохоор бодож бүтээжээ. “Бидэнд албан ёсны, нэр эзэнтэй хөшөө баримал хангалттай байна. Одоо харин Чита хотыг бодит байдлаар, жинхнээр нь харуулсан бүтээлээр чимэх цаг болсон. “Шинэ орос”-ын энэ дүр бол манай соёлын нэг хэсэг. Яагаад гэхээр “Шинэ орос” өнөөдөр олон тооны кино, онигооны баатар болоод байгаа. 1990-ээд онд Оросын ажил хэрэгч бараг бүх хүн алтан зүүлт, бугуйвч зүүж, улаан ягаан хүрэм өмсч байсан шүү дээ” гэж уран барималч Бажин хэлжээ.
0 Сэтгэгдэл
























