Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
С.Сарантуяа: “Гэгээн муза” тавдугаар сард болно
Олон улсын театрын өдөр маргааш тохионо. Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” ёслолын ажиллагаа энэ өдөр болдог байв. Харин энэ жилээс эхлэн тус наадмыг тавдугаар сард зохион байгуулж байхаар болж. Энэ талаар “Гэгээн муза” наадмыг санаачлагч Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодууллаа.
-Энэ жилийн “Гэгээн муза”-г уламжлал ёсоор театрын өдөр биш, тавдугаар сард зохион байгуулахаар болсон гэж сонслоо?
-Өнгөрсөн жил манай академиас уран бүтээлчдийн дунд санал асуулга явуулсан. Тэгэхэд “Гэгээн муза” наадмыг тавдугаар сард зохион байгуулъя. Хоёр жилдээ нэг удаа хийе гэсэн санал их ирсэн учраас энэ жилээс тавдугаар сард наадмаа хийхээр болоод байна.
-”Гэгээн Муза-2014”-д өрсөлдөх бүтээлүүдийг харж байхад нэг хүний жүжгийн төрөлд нэлээн олон уран бүтээлч нэр дэвшжээ. Наадмын шалгаруулалтын явц хэр байна?
-Мэдүүлэг ирүүлсэн бүтээл бүрийг нэр дэвшүүлдэггүй. Одоо нэгдүгээр шатны үзлэг үргэлжилж байна. Наадамд нэр дэвшүүлэх эсэхээ одоо л шийднэ гэсэн үг.
-Өнгөрсөн жил олон улсын түвшинд зохион байгуулсан. Энэ жил гадаадын уран бүтээлчид оролцох уу?
-Өнгөрсөн жилийнхтэй адил олон улсын шүүгч, уран бүтээлчид оролцоно.
-“Гэгээн муза” академиас “Театрын өдөр”-өөр ямар нэг арга хэмжээ зохион байгуулах уу?
-Манай академиас хараахан төлөвлөсөн зүйл алга. Харин УДЭТ-аас “Театрын өдөр”-т зориулаад түүхэн жүжгүүдээ тоглохоор төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл