Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Гвинет Пэлтроу, Крис Мартин нар саллаа
Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу 10 жил хамт амьдарсан нөхөр Крис Мартинаасаа салж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Goop” хэмээх цахим хуудаст энэ тухай мэдэгдлээ “Ухамсарласан салалт” гэсэн хачин гарчигтайгаар нийтэлсэн байна. Мэдэгдэлдээ тэрээр “Гэр бүлээ цуцлуулахаар шийдсэндээ зүрх минь гуниг харууслаар дүүрэн байна. Гэвч бид гэр бүлээ авч үлдэх гэж жил гаруйн хугацаанд хичээлээ. Хэсэг хугацаанд хамтдаа байх гэж хичээж, бас хэсэг хугацаанд тусдаа байж ч үзсэн” хэмээн бичжээ.
Одоо 41 настай жүжигчин бүсгүй өөрөөсөө дөрвөн насаар дүү “Coldplay” хамтлагийн дуучин залуутай 10 жилийн өмнө хуримаа хийж байсан юм. Энэ хугацаанд тэд охин, хүү хоёртой болсон билээ. Өнгөрсөн жил тэдний гэр бүл Лондонгоос Лос Анжелос руу нүүж ирэн суурьшсан юм. Барууны урлагийн ертөнцийн алдартай хосын нэг Крис Мартин, Гвинет Пэлтроу нарын гэр бүл хувийн амьдралаа ихэд нууцалдгаараа бусдаас ялгардаг байсан юм.

Тэд хамтдаа хэвлэлийн дурангийн өмнө гарах нь маш ховор байсан. Тэд салалтын тухай шуугианаас ч зайлсхийж гэр бүлээрээ хамтдаа Багамын арал руу явсан байна. Хувийн амьдралыг нь хүндэтгэн үзэхийг хэвлэлийнхнээс хүссэн Крис Мартины гэр бүлийг хэзээнээс л салах нь гэсэн шуугиан дагасаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард Гвинет Пэлтроуг өөрийн найз Жеффтэй дотно харилцаа үүсгэсэн гэдэг шуугиан дэгдсэн юм. Тэр ч бүү хэл энэ тухай нийтлэхээр зэхэж байсан “Vanity Fair” сэтгүүлийн материалыг гаргахгүй байх гэж Гвинет Пэлтроу хамаг аргаа хэрэглэсэн гэдэг яриа ч нэг хэсэг гарсан.

Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу 10 жил хамт амьдарсан нөхөр Крис Мартинаасаа салж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Goop” хэмээх цахим хуудаст энэ тухай мэдэгдлээ “Ухамсарласан салалт” гэсэн хачин гарчигтайгаар нийтэлсэн байна. Мэдэгдэлдээ тэрээр “Гэр бүлээ цуцлуулахаар шийдсэндээ зүрх минь гуниг харууслаар дүүрэн байна. Гэвч бид гэр бүлээ авч үлдэх гэж жил гаруйн хугацаанд хичээлээ. Хэсэг хугацаанд хамтдаа байх гэж хичээж, бас хэсэг хугацаанд тусдаа байж ч үзсэн” хэмээн бичжээ. Одоо 41 настай жүжигчин бүсгүй өөрөөсөө дөрвөн насаар дүү “Coldplay” хамтлагийн дуучин залуутай 10 жилийн өмнө хуримаа хийж байсан юм. Энэ хугацаанд тэд охин, хүү хоёртой болсон билээ. Өнгөрсөн жил тэдний гэр бүл Лондонгоос Лос Анжелос руу нүүж ирэн суурьшсан юм. Барууны урлагийн ертөнцийн алдартай хосын нэг Крис Мартин, Гвинет Пэлтроу нарын гэр бүл хувийн амьдралаа ихэд нууцалдгаараа бусдаас ялгардаг байсан юм.

0 Сэтгэгдэл