АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАН-ЫН ДӨРВӨН ГИШҮҮН БҮЛГЭЭСЭЭ ГАРЧЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар намаасаа гарч байгаа мэдэгдсэн гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Таныг нэр бүхий гишүүдийн хамт намаасаа гарч байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Яг ч намаасаа гарах мэдэгдэл гаргаагүй байна. Бид бүлгийн хурлын ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлыг шийдэхгүй байна. Хүсэхгүй байгаа. Тиймээс бид энэ асуудлыг шийдтэл бүлгийн ажилд оролцохгүй.
-Нэг ёсондоо хугацаагүй завсарлага авч байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Тэгж хэлж болно.
-Намынхаа бага хуралд оролцоно биз дээ?
-Бага хуралд оролцоно. Намын асуудал үүнд хамаагүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн facebook хуудсандаа “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналтай байсан Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын УИХ-ын гишүүд УИХ дахь МАН-ын Бүлгээс гарахаар шийдвэрлэснээ МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд уламжиллаа” гэж бичсэн байлаа. Түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч ямар нэг хариу өгсөнгүй. Мөн Ч.Улаан, О.Чулуунбат гишүүн нарын утас холбогдсонгүй. Энэ үед МАХН-аас мэдээлэл ирлээ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын байранд ирж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай уулзжээ. Ингэхдээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Загджав, Ц.Даваасүрэн МАН-аас татгалзаж МАХН-д элсэхээ албан ёсоор мэдэгдээд явлаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл