АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УИХ-Д НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын сонгуульд 16, НИТХ-д есөн эмэгтэй нэр дэвшүүлэхээр дэмжжээ. Гэхдээ тус холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс уул уурхайн лиценз эзэмшдэг бүсгүйчүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Тэд Монгол Улсын эдийн засаг жилд 17 хувиар өсч байхад ядуурал 30 хувьд хүрсэн нь манай оронд ашиг сонирхлын зөрчил газар авснаас болж байна хэмээн үзжээ. Энэ тухай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Нэр дэвшигчдэд эрхэлдэг бизнесээр нь босго тогтоох арай өрөөсгөл явдал болчихгүй юу?
-Монгол орон хөгжлийн гараан дээр буюу маш эгзэгтэй мөчид тулж ирээд байна. Монгол орон баялгийн хараалд нэрвэгдэх үү, эсвэл замаа засаад хөгжил рүү тэмүүлэх үү гэдгийг бид ирэх дөрвөн жилд шийдэх нь. Тиймээс ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйлийг үгүй хийж, түр зуур ч гэсэн энэ аргыг хэрэглэхээс өөр аргагүй байна. Улс орны хөгжил, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө түрхэн зуурт өөрсдийн ашиг сонирхлоо хойш тавьж, улс төрөө цэвэрлэх ёстой гэж бодсон юм.
-Тавьж буй шаардлагаа тодруулахгүй юу?
-Нэр дэвшихийг горилж буй эмэгтэйчүүд зургаан асуулт бүхий анкет бөглөж өгнө. Үүнд Та уул уурхайн компанид 20-оос дээш хувь эзэмшдэг үү, уул уурхайн компанид удирдах ажил хийдэг үү гэх мэт асуултууд багтсан.

0 Сэтгэгдэл