АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АН-ЫНХАН САНААГАА АЛДАХААС БОЛГООМЖИЛЖ ҮЗХ-НЫ ХУРЛАА ХААЛТТАЙ ХУРАЛДУУЛАВ
“Их тулааны өмнө нам гүм” гэгчээр АН-ынхны ирэх сонгуульд бамбай болгон ашиглах мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх ҮЗХ-ны хурал нам гүмхэн эхэллээ. Бусад улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө батлах хурлаа хийгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан салхийг нь хагалж байгаа учраас ҮЗХ-ны хурлаа хаалттай хаалганы цаана хийлээ.
Тус намынхан ингэж сэрэмжлэх болсон нь цаанаа нарийн учиртай гэнэ. Өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах үед АН-ынхан “Эрдэнийн хувь” гээчийг гаргасан. Харин үүнийг нь МАХН /МАН/ өлгөн авч “Иргэн бүрт Эх орны хишиг” өгөх амлалт гаргасан. Түүнчлэн АН-ынхны “Монгол хүн 2020” хөтөлбөр батлахад үүнийг нь мөн л МАН-ынхан хуулбарлаж “Хөгжлийн хөтөлбөр” баталсан талаараа танилцуулсан.
Ийнхүү АН-ынхан өрсөлдөгч намдаа санаагаа хэдэнтээ алдаж байсан болохоор сэрэмжилсэн нь энэ бололтой.
АН-ынхан 2008 онд цөөнх болж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тиймээс МАХН-тай /МАН/ эвсч хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргаж байлаа. Энэхүү шийдвэрээсээ хэдхэн сарын өмнө буцаж сөрөг хүчний үүргээ биелүүлж буй. Иймд тус намыг МАН-тай эвсч хамтарсан Засгийн газар байгуулж байсан болохоор энэ удаагийн сонгуульд ч гэсэн аль нэг улс төрийн хүчинтэй хамтарч оролцож мэднэ гэсэн яриа гарч байлаа. Харин АН-ынхан өчигдөр хуралдсан ҮЗХ-ны хурлаараа дангаараа сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
ҮЗХ-ны хурлын тов зарлагдах бүрт л АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах нь гэсэн хэл ам байнга шахуу гардаг. Харин сонгуулийн өмнөх, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх энэ удаагийн ҮЗХ-ны хурлын уламжлал болгон ярьдаг Н.Алтанхуяг даргын суудалтай намын нөхөд нь зууралдсангүй. Харин АН дүрмэндээ өөрчлөлт оруулж дэд даргатай болох нь гэсэн явган яриа ҮЗХ-ны хурлын өмнө яригдаж байв. Ингэхдээ МҮДН, “Шонхор”, “Мөнх тэнгэр” фракцын удирдлагуудыг дэд даргаар томилох сураг гарав. Ингэж хагарсан аягыг эвлүүлж нэг цул болгож сонгуульд оролцох юм гэсэн мессэжийг амтай болгон л ярьсан.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн өмнө намын удирдлагын хүрээг тэлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг намын Их хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийднэ гэсэн хуулийн заалттай. Энэ зарчмаа баримтална” гэлээ. Тэгэхээр АН дэд даргатай болох асуудал хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ ҮЗХ-ны хурлын бүрэн эрхэнд эл асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байдаггүй болж таарлаа.
АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөө жил зургаан сарын өмнөөс эхэлж орон даяар олон нийтэд танилцуулсан. Уг нь, АН-ынхан маргааш буюу тавдугаар сарын 2-нд ҮЗХ-ны хурлаа зарласан байсан ч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулах хуулийн хугацаа энэ өдөртэй давхацсан учир хуралдаанаа наашлуулсан аж.
Харин тус намаас нэр дэвшигчдээ энэ сарын 19-25-ны хооронд тодруулна. Үүнээс өмнө аймаг, дүүргийн намын хороо нэр дэвшигчээ тодруулна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд аймгийн намын хороо нэр дэвшүүлэх үүрэгтэй. Харин сонгуульд нэр дэвших эсэхийг ҮЗХ-ны хурлаар нууцаар санал хурааж шийднэ гэсэн хуулийн заалттай аж. Тиймээс тавдугаар сарын 25-нд АН нэр дэвшигчддээ тодруулахаар ҮЗХ-гоо хуралдуулахаар болжээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийнх нь талаар тодрууллаа.
-АН-ын мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь юу вэ?
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар мөрийн хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна гэж ойлгож болно. Хөтөлбөрийн гол санаа нь Монгол оронд өөрчлөлт хийх. Үүний дотор, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Улс орны хөгжлийг монгол хүмүүс аль байр суурь дээр авч явах ёстой вэ гэдгийг хэлэлцэнэ. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.
-АН-ын мөрийн хөтөлбөр мөнгөн дүнгээр хэдий төгрөгт багтаж байгаа вэ. Шинэ хуулиар намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулах ёстой шүү дээ?
-Мөрийн хөтөлбөрөө аудитад өгөх сүүлийн хугацаа тавдугаар сарын 2. Манай намын хувьд мөрийн хөтөлбөрт хэтэрхий их мөнгөн амлалт оруулахгүй гэсэн хуулийн заалтаа баримталж байгаа.

0 Сэтгэгдэл