ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Тайлбаргүй
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
Сураггүй алга болсон 10 үнэт эдлэл
Урлагийн бүтээлийг үнэт өв, хосгүй үнэт буюу үнэлэх аргагүй гэж ангилдаг. Урлагийн бүтээлээс гадна оюуны асар их мэдээлэл хадгалсан үнэт зүйл бас байна. Манай дэлхий дээр сураггүй алга болсон хосгүй үнэт зүйл хэдэн зуу, мянгаараа. Эдний хамгийн сонгодог 10 зүйл энэ байна.
10. Зэс хавтан

Энэ зэс хавтан бол Хирбет Кумранаас 1946, 1956 онд олдсон 981 Кумраны гар бичмэл хэмээн нэрийдсэн бичвэрийн нэг. Үүнийг бас Мөхсөн тэнгисийн хавтан ч гэдэг. Энэ бол дээрээ үнэт зүйлсийн хаана байгааг тэмдэглэснээрээ Индиан Жонс шиг үнэт эдлэлийн эрэлчдийн хувьд үнэхээр чухал ач холбогдолтой зүйл. Энэ зэс хавтан дээр янз бүрийн хэмжээний алт, мөнгө нуусан 60 газар байрлалыг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энд бичсэн тэр үнэт зүйлс байгаа гэдэг ямар ч баталгаа байхгүй. Зарим эрдэмтэн энэ бүх эрдэнэсийг ромчууд олж авсан байх гэж таамагладаг.
9. “Кардениогийн түүх”

Алдарт Уильям Шекспирийн “Ялгуусан хайрын хүч” хэмээх аугаа жүжиг мөн лл сураггүй болсон нэг гайхамшиг. Энэ жүжгийг Шекспир өмнө нь “Генрих YIII”, “Нэртэй хоёр төрөл” жүжгүүдээ хамтран бичсэн Жон Флетчертэй хамт Мигель де Сервантесийн “Дон Кихот” романы нэг хэсгээс санаа авч бичсэн гэдэг. Храин жүжгийн гар бчимэл нь ёстой ор мөргүй алга болсон. Шекспир, түүний жүжгүүдийг судалдаг Льюис Теобальд гэгч XYIII зуунд гар бичмэлийнх нь хуулбарыг оллоо гэж баталсан. Гэвч энэ нь бас л Лондонгийн театр шатахад хамт шатжээ. Нөгөө талаар Теобальд үнэн хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ эрдэмтэд түүнийг үнэн хэлсэн гэж үздэг. Юутай ч энэ алдарт жүжгийн гар бичмэл өнөө бидэнд үлдэж ирээгүй.
8. “Бөмбөлгүүд бэлтгэх тухай”

Аугаа их Архимед шинэ нээлтийнхээ дараа алдарт “Эврика” үгээ хэлэн Сиракузегээр нүцгэн гүйж явсан гэдэг. Түүний “планетарий” буюу нар сар, гариг эрхсийн хөдөлгөөнийг харуулдаг тэр төхөөрөмж нь мөн л хадгалагдаж үлдээгүй. Архимед өөрөө бүтээл туурвил, эд зүйлийнхээ талаар бичиж үлдээх дургүй байсан ч гэсэн түүний “планетарий” төхөөргөө хийсэн тухай зарим нэг хагас дутуу бичвэр байдаг. Өөрөө бол үүгээрээ тэнгэр, эрхсийн тухай ойлгоход нь хүмүүст туслах зорилготой хэмээн бичсэн байдаг байна.
7. Лимагийн эрдэнэс

Коста-Рикийн эрэг орчмын Кокос аралд аман яриагаар бол 300 сая долларын үнэ хүрэх эрдэнэс нуусан гэдэг. Өмнөд Америкийн нэгэн католик сүмийн тэмдэглэлд дурдсанаар бол энэ олдворт шашны 113 алтан баримал, Гэгээн Марийгийн хүний хэмжээтэй баримал, 200 авдар гоёл чиэмглэлийн зүйлс, эрдэнэсээр чимэглэсэн 273 илд, 1000 ширхэг алмааз, 150 аяга, хэдэн зуун алт мөнгөн гулдмай” байгаа гэсэн байна. Энэ бүхнийг британийн худалдаачин Уильям Томпсонд хадгалуулахаар өгсөн ч Кокос арал руу явж байхад нь испаничууд хөлгийг нь эзэлж Томпсоныг туслахын нь хамт дүүжилнэ гэж заналхийлэв. Томпсон өршөөл гуйж оронд нь эрдэнэсээсээ өгнө гэсэн ч ширэнгэн ойд зугтаан гарсан гэнэ. Ингээд л Томпсон ч, эрдэнэс ч ор мөргүй болсон гэдэг.
6. Максбергийн хувь

Шувуу, үлэг гүрвэл хоёрын дундах энэ олдвор бол палентологи болон орнитологийн салбарын чухал олдвор. Бүрэн чулуужсан 11 хэсэг яс үнэхээр хосгүй үнэт олдвор. Германд уурхайд ажиллаж байсан хоёр эрийн 1956 онд олсон энэ олдворыг Максбергийн музейд судлуулахаар шилжүүлсэн байна. Уурхайн эзэн Эдуард Опитш уг нь эхлээд худалдах санаатай байж. Гэтэл энэ олдворынхоо төлөө татвар төлөх ёстойг мэдээд үзмэрээ музейгээс авч гэртээ аваачсан гэнэ. Тэгээд л энэ гайхамшигт олдвор сураг алдарсан, үхсэнийх нь дараа олоогүй. Түүнийг нас барсан дараахан нь хулгайлж авсан байх гэж таамагладаг.
5. Эмгэнэлт шөнийн эрдэнэс

1520 оны зургадугаар сарын 30-нд испанийн Эрнан Кортесийн цэргүүд ацтекуудын цэрэгт бүслэгдэж Теночтитлан хотод удирдагчийг нь хэрхэн цаазлахыг харцгаалаа. Тэд харанхуй шөнөөр ацтекуудын нийслэлээс дээрэмдсэн эрдэнэсээ аван зугтаахыг оролдсон байна. Харуулууд үүнийг мэдэж аймшигт тулаан болж исдпаничуудын бараг тал нь алагджээ. Ингээд л энэ шөнийг “Эмгэнэлт шөнө” гэж нэрлэх болсон байна. Кортес хүмүүс, зэр зэвсэг, өнөөх эрдэнэсийнхээ ч ихэнхийг алдсан гэдэг. Ацтекууд эрдэнэсийг цуглуулж испаничуудаас нуун ойр орчмын толгодод нуусан байх гэж үздэг. Кортес сайн дурынхныг цуглуулж хотод эргэн ирээд эрдэнэсийн талаар толгойтой бүхнээс асууж байцаасан ч тэр нь ул мөргүй алга болсон.
4. Дюшаны оргилуур

Америкийн Марсель Дюшан бол ХХ зууны хамгийн хувьсгалч зураач, уран бүтээлчийн нэг. Түүний 1917 онд бүтээсэн “Дюшаны оргилуур” хэмээх жинэхэн “Реди-мейд” бүтээл мөн л ор мөргүй алга болсон. 1997 онд гарсан Хараат бус зураачдын нийгэмлэгийн үзэсгэлэнд зориулан бүтээсэн энэ бүтээл бол ерийн л нэг ариун цэврийн өрөөний эрэгтэйчүүдийн тосгуурыг хэвтүүлэн тавиад “R Mutt” гэж бичсэн байдаг. Түүнээс үлдэж хоцорсон нь л Дюшаны найз Альфред Штиглицийн авсан энэ зураг.
3. Синантропын үлдэгдэл

1920-иод онд Хятадаас олсон гавлын яс бол палентологийн чухал олдвор. Үүнийг 500 мянган жилийн өмнө амьдарч байсан homo erectus pekinensis-ийн талаарх чухал чухал мэдээлэл өгнө гэж үздэг. Бээжинд судлуулах, хадгалуулахаар илгээсэн ч дэлхийн хоёрдугаар дайны үе соёлын маш олон үнэт зүйлс алга болоход хамт алга болсон. 1941 оны есдүгээр сард Хятадад байдал тогтворгүй болохоор судалгааны багийн ахлагч Ху Чэнчжи гавлын ясаа аваад хөлөг онгоцоор Америкийг зорьсон байна. Хөлгийг нь япончууд живүүлсэн байх ч гэдэг. Хожим нь үүнийг олох гэж удаа дараа оролдож байсан ч бүгд амжилтгүй болсон.
2. Кусанаги-но цуругийн илд

Энэ бол японы үе үеийн эзэн хаад хаан ширээнд суух ёслолдоо хэрэглэдэг байсан илд. Өнөөгийн төр засгийн тэргүнүүд үндсэн хууль, библи барьдаг шиг л ашигладаг байсан гэнэ. Ийн энэ илд юутай 1000 гаруй жилийг үдсэн байна. Жинхэнэ илдийг Нагояа дахь Гэгээн Атсутад хадгалж хуулбар илдийг ашигладаг гэдэг ч XII зууны үед болсон их тулааны үеэр жинхэнийг нь далайн ёроолд хаясан гэдэг. Тийм болохаор өнөөдөр хуулбарыг нь ашглаж байгаа гэдэг байна.
1. “Ангиарын дэргэдэх тулаан”

Ихэвчлэн “Алдагдсан Леонардо гэж нэрлэдэг “Ангиарын дэргэдэх тулаан” гэдэг энэ зурагт 1440 онд Ангиара хотын дэргэд болсон тулааны үеэр дөрвөн морьт цэргийг дүрсэлсэн зураг. Энэ зургаар флорентчуудын ялалтаа тэмдэглэсэн цуглаа хийдэг Таван зуугийн танхимыг чимэх гэж алдарт Да Винчи 1505 онд зурж эхэлжээ. Үнэхээр ч энэ зураг түүний хамгийн том бүтээл болох байлаа. Харамсалтай нь тэрээр техникийн шалтгаануудаас болоод үүнээсээ татгалзсан байна.
Дараагийн жилүүдэд нь Жоржо Вазари гэдэг зураач тэрзураг зурж байсан хананд “Марчионагийн дэргэдэх тулаан” гэдэг зураг зурах захиалга авч өнөөх дутуу “Ангиарагийн дэргэдэх тулаан” зургийг даржээ. Өнөөдөр эрдэмтэн судлаачид зургийн ард байгаа зургийг гаргая гэхээр Вазарийн энэ бүтээл өөрөө сонгодог болохоор яахаа мэдэхээ больсон гэнэ.

0 Сэтгэгдэл