Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Мик Жаггерын найз бүсгүй амиа хорложээ
"Rolling Stones" хамтлагийн дуучин Мик Жаггерын найз бүсгүй, загвар зохион бүтээгч Л"врен Скотт Нью-Йорк дахь байрандаа амиа хорлож нас барсан байхыг олжээ. Алдарт дуучинтай 2001 оноос болзож эхэлсэн дизайнер Л"врен Скотт сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд орж, зургаан сая ам.долларын өрд ороод байжээ. Ажил төрөл нь бүтэмжгүй, өр зээлтэй байгаадаа сэтгэл гутарсандаа амиа егүүтгэсэн бололтой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Мик Жаггер түүнээс харилцаагаа тасалсан байсан гэдэг мэдээлэл ч гараад байгаа юм. Харин үүнийг дуучны хэвлэлийн төлөөлөгч эрс үгүйсгэж, энэ уй гашуудалтай үед огт үндэсгүй худал мэдээлэл тарж байна хэмээн мэдээлсэн байна.
49 настай Л"врен Скоттыг гэртээ хоолойгоо боомилж нас барсан байхыг олох үед Мик Жаггер Австралид "Rolling Stones"-ын тоглолтоор явж байжээ. Тэрээр зоогийн газарт оройн хоол идэж байх үедээ энэ мэдээг сонсоод яаран гарч явсан бөгөөд Австралид хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо цуцалсан байна. Мик Жаггерын охин, загвар өмсөгч Жиоржиа Мэй Жаггер ч загварын шоунд оролцох байснаа цуцалжээ.



"Rolling Stones" хамтлагийн дуучин Мик Жаггерын найз бүсгүй, загвар зохион бүтээгч Л"врен Скотт Нью-Йорк дахь байрандаа амиа хорлож нас барсан байхыг олжээ. Алдарт дуучинтай 2001 оноос болзож эхэлсэн дизайнер Л"врен Скотт сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд орж, зургаан сая ам.долларын өрд ороод байжээ. Ажил төрөл нь бүтэмжгүй, өр зээлтэй байгаадаа сэтгэл гутарсандаа амиа егүүтгэсэн бололтой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Мик Жаггер түүнээс харилцаагаа тасалсан байсан гэдэг мэдээлэл ч гараад байгаа юм. Харин үүнийг дуучны хэвлэлийн төлөөлөгч эрс үгүйсгэж, энэ уй гашуудалтай үед огт үндэсгүй худал мэдээлэл тарж байна хэмээн мэдээлсэн байна. 49 настай Л"врен Скоттыг гэртээ хоолойгоо боомилж нас барсан байхыг олох үед Мик Жаггер Австралид "Rolling Stones"-ын тоглолтоор явж байжээ. Тэрээр зоогийн газарт оройн хоол идэж байх үедээ энэ мэдээг сонсоод яаран гарч явсан бөгөөд Австралид хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо цуцалсан байна. Мик Жаггерын охин, загвар өмсөгч Жиоржиа Мэй Жаггер ч загварын шоунд оролцох байснаа цуцалжээ.



0 Сэтгэгдэл
























