Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Д.Сосорбарам: Одоо би УДЭТ-т Чингисээс өөр дүрд тоглохгүй
-Баярлалаа. Хөдөө, хот, гадаадаас олон хүн баяр хүргэж, утсаар ярьж, мессеж бичиж байна. Шагнал хүртсэн орой манай гэр зочны хөлд дарагдаж өнгөрлөө. ЭНэ дашрамд, Лхагвасүрэн ахын зохиол, Баатар найруулагчийн бүтээл “Атга нөж”-ийн Чингис хааны дүр, Агуу их Равжаагийн “Үлэмжийн чанар”-аар овоглосон том хэмжээний цэнгүүн маань бүтээгч эзэндээ энэ хүндтэй шагналыг авчирсанд их баярлаж байна.
-Тийм ээ. Үнэхээр хүндтэй хоёр бүтээлээр овоглож ирсэн шагнал. “Үлэмжийн чанар”-ыг та Хамрын хийдэд очиж тоглосон байх аа?
-Өнгөрсөн намар Хамрын хийдэд очиж, Энергийн төв, Шамбалын оронд энэ тоглолтоо хийсэн. Ер нь, энэ тоглолтыг байгальд тоглож байгаа. Байгаль хүн хоёрын хүйн холбоог сануулж, хүн төрөлхтнийг байгалиа хэтийдсэн их хайраар хайрлаж яваасай гэж бодсон учраас тэр. Байгаль дэлхий уг нь хүний хэрэгцээг хангахаар заяагдсан болохоос шунал хангагч биш юм гэдгийг сануулах гэж зориуд байгальд тоглож байгаа юм. Ирэх жил Хөвсгөл далайн Сүхбаатар хөлөг онгоцон дээр “Илүү сартай зун” нэрээр энэ тоглолтоо хийнэ.

-Д.Урианхай гуайн шүлгийг хүмүүс тэр бүр дуу болгож зориглодоггүй. Гэтэл “Үлэмжийн чанар” цэнгүүнд Д.Урианхай гуайн шүлгийг барьж авсан байна билээ?
-“Үлэмжийн чанар” бол өөрийнхөөрөө хийсэн бүтээл л дээ. Хүмүүс бүрэн хэмжээний концерт гэж ярьдаг бол би цэнгүүн гэж нэрлээд байгаа юм. Үнэхээр ч, Урианхай найрагчийн шүлгийг тэр болгон хүн тайзан дээр амилуулж зүрхэлдэггүй. Би Урианхай гуайн гүн ухаан шингэсэн шүлгүүдийг барьж авч, энэ цэнгүүнээ хийсэн. Энэ бол намайг нэлээд шахаж, өмнөх бүтээлүүдэд маань тааруухан дүн тавьж, намайг өөрөөр нээсэн цэнгүүн байлаа. Мэргэжлийн болоод гүн ухааны маш том шалгуурыг давсан бүтээл юмаа.
-“Үлэмжийн чанар”-ыг дуулахдаа монголчууд 108 удаа маань уншсантай дүйцүүлж бэлгэшээдэг. Тэгвэл та энэ цэнгүүнээ хийснээр өөрийгөө асар их буян хурааж, гэгээрэлд хүрлээ хэмээн бэлгэшээж байгаа юу. Тийм ч болохоор ард түмний оюун санаанд шинэ түвшинд хүргэсэн хэмээн тодорхойлогдсон байх?
-Равжаагаас хойш “Үлэмжийн чанар”-ын гоо зүй, гүн ухааны мэдрэмж гээд олон зүйл алдагдсан. Равжаагийн нэрийг хэлэхээс айж, ардын дуу гэж хүртэл ярьж явсан удаа бидэнд бий. Тийм болхооор би Үлэмжийн чанарыг шинэ түвшинд гаргасан гэж бодож байгаа.
-Хэзээ нэгэн цагт Чингист тоглохоор үс, сахлаа ургуулаад бэлтгээд байтал гэнэт гологдож, гэртээ хариад уйлж байсан Д.Сосорбарамыг өнөөдөр найруулагч нар энэ цаг үеийн цорын ганц Чингис хэмээн үнэлж, тэр ч байтугай Чингисийн дүрээр төрийн шагнал хүртлээ. Тэгэхээр таны цаг үе ирсэн юм болов уу даа?
-“Миний харсан Чингис бол Сосорбарам. Чингис ганцхан учраас надад дагалдан жүжигчин ч гаргаж өгөөгүй. Намайг гурван найруулагч Чингист урьсан юм. Жигжидсүрэн, Нямгаваа, Баатар найруулагч л даа. Гэхдээ, энэ цаг үеийг миний оргил гэхэд арай эртэднэ. Намайг улам оргилуун, хүчтэй байлгах бүтээлүүд хүлээж байна. Одоо миний ширээн дээр гурван том жүжгийн зохиол англи хэлээрээ байна. Энэ бол оюун сэтгэлгээнд маш том тэсрэлт авчрах зохиолууд. Энэ жүжгүүдээр дахин нэг алхам хийнэ. Мөн Цогтсайхан агсны бүтээлүүдийг үйл явдлаар баяжуулаад жинхэнэ монгол мюзикл хийх төлөвлөгөө бас байна. Одоо үүнээс ч том харж уран бүтээлдээ орно.
-Өнөөдөр “Өдрийн сонин”-д монголчууд олон жилийн тэртээгээс хоорондоо л тэмцэлдэж ирлээ. Одоо дэлхийн тавцанд өрсөлдөх цаг иржээ гэсэн агуулгатай бичид нийтлэл бичээд Д.Цэнддоо та хоёрын зургийг тавьчихсан байна билээ. Үнэхээр том харах гэж байгаа бол дэлхийн тавцанд гарах бодол өвөрлөж бас болох нь ээ?
-Монгол үндэсний урлагаа дэлхийд гайхуулах цаг иржээ. Холыг бодож амьдрах хэрэгтэй. Монгол одоо зөвхөн урд, хойд хоёр хөрштэйгээ харьцдаг үе өнгөрсөн шүү дээ.
-Уучлаарай, та телевизээр үзэж л байгаа байх. Зарим телевизээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч найзуудаа л шагнаж байна гэж мэдээ цацах болж. Үүнд та ямар хариу хэлэх вэ?
-Тийм ээ. Зарим хүн жийрхэж байна. Энэ шагналыг авахдаа төр намайг үнэлж, төр надад үйлчилж байна гэж ойлгож, хүндэтгэн хүлээж авсан. Яахав, Ерөнхийлөгч намайг шагнах тухайгаа дуулгахад өнөөх Элбэгдорж чинь найз нөхрөө шагнаад уналаа гэж хүмүүс ярина, нэр төрд чинь сэвтэй гэж хэлсэн. Гэтэл хүмүүс ярих юмаа яриг, тэр хамаагүй, хийж бүтээсэнд чинь, үнэний төлөө тууштай явсны чинь төлөө шагнах ёстой гэсэн. Би анх жаахан цааргалж байлаа. Одоо бодоход, нэрэлхсэн маань зөв боловч бас буруу байжээ. Чингис хааны дүр л гэхэд, 2007 оны Гэгээн муза наадмын шилдэг гол дүр, тэр жилдээ Лувсанвандан сангийн гоозүйн дээд шагнал хүртсэн шүү дээ. Тиймээс одоо бол би энэ шагналаа хүндэтгэн, сэтгэл их өег байгаа.
-Би дүрд тоглох биш, дүрээр амьдрах ёстой гэж боддог. Би бүтээсэн дүрүүдээрээ амьдарсан л хүн. “Илүү сартай зун”-аар дэлгэцэнд, “Атга нөж”-ийн Чингис хаанаар тайзнаа амьдарсан. Тоглоно гэдэг хоцрогдчихсон шүү дээ. Би богиохоон гараад өнгөрөх дүрд ч хүртэл амьдардаг, дуулахдаа ч бас бүх эд эсээрээ мэдэрч, дуугаараа амьдардаг. Ингэж байж оюуны эрч хүч, мэргэжлийн таашаал авдаг юм. Тэгээд ч би, бүтээл үлдээх гэж хийдэг болохоос хэн нэгэнд зориулдаггүй. Тиймээс ч, сүүлийн үед цөөн үзэгчдэд уран бүтээлээ барьдаг болж, Бөхийн өргөө, АСА цирк гэх мэт газруудаас татгалздаг болсон.

-Яагаад. Та саяхан АСА циркт болсон ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн тоглолтод оролцсон. АСА цирк ч гэлээ цэнгүүний эзэнд нь татагдан тэнд дуулсан хэрэг үү?
-Шоу үзэх дуртай хүн олон болжээ. Яахав, шоу бол урлагийн нэг төрөл л дөө. Гэхдээ, хэтэрхий гэнэн, хөнгөн зүйлээр өөрийгөө хуурдаг хүн олширчихож гэж хардаж явлаа. Сая Лхагвасүрэн ахын “Луу цаг” цэнгүүн дээр жинхэнэ мэргэжлийнхээ амтыг мэдэрч, жүжигчний жаргалаа эдэлсэн. 3000 орчим “мэргэжлийн” үзэгч ирсэн юм шиг санагдсан. Ямар их мэдрэмжтэй, боловсролтой юм бэ гэж бахархсан. Урлагийг, уран бүтээлийг жинхэнэ утгаар нь мэдэрч хүлээж авч байна билээ. Ийм үзэгч олон болоосой гэж ерөөе. Жанцанноров, Гончигсумлаа, Мөрдоржийн симфонийг бүтэн сонсоод гарч чаддаг үзэгч олон болоосой гэж хүсэх юм. Би бүтээлээрээ амьдарсан шиг амьдарч, үзэгч маань хүлээж авсан шиг аваасай гэж бодсон учраас цөөн үзэгчийг хүлээж авах болсон.
-УДЭТ түүхэн жүжиг тавихад орон тооны жүжигчингүй юм уу даа гэж бодогдсон. Сая “Атга нөж”, “Тамгагүй төр”-ийн гол дүрүүдийг чөлөөт уран бүтээлчдээ урьж авчирлаа. УДЭТ нь орон тооны Чингисгүй, хаангүй байж болох уу. Ер нь, та мэтийн уран бүтээлчид яагаад театраас гадуур яваад байна вэ. Энэ санхүүтэй холбоотой юу, алв эсвэл….?
-Би чөлөөтэй байх дуртай. Тиймээс ч байгууллагад харъяалагдахгүй. Одоо бол, Драмын театрын тайзнаа Чингис хаанаас өөр дүрд тоглохгүй. Чингис хааны дүрийг бүтээчихээд өөр ямар нэгэн дүрд хэрэггүй биз дээ. Драмын театрт орон зайгаа эзэлж яваа залуучуудыг би хувьдаа үгүйсгэдэггүй. Залуу үе ирчихээд хаалга тогшвол зайгаа тавьж өг, үүцээ май гээд өг, залуу, нусгай гэж битгий гол гэж хэлэх дуртай. Би өөрөө залуудаа дандаа хэн нэгэнд түлхэгдэж ирсэн учраас одоо залуу хүнийг их дэмждэг.
-Яагаад Чингисээс өөр дүрд үгүй гэж. Арай биеэ тоож буй хэрэг биш үү?
-Уран бүтээлч хүн тэгж чаддаг байх ёстой.
-Та хошин урлагтаа ч бас эргэн орохгүй юу?
-Нас өнгөрчээ. Одоо миний салбаганаж явдаг нас биш.
-Ингэхэд, танд чаддаггүй зүйл байна уу гээд асуучихвал бараг болох юм шиг ээ. Тайз, дэлгэц, хошин шог, уран илтгэх, унших гээд урлагийн бараг бүх салбар руу орж үзсэн шүү дээ?
-Урлагийн олон салбарт эр бяртай ажиллаж байна. Гэхдээ би нугарч чадахгүй.
-Бас та “Монголын нууц товчоо”-гоос эхлээд түүхэн ном, Равжаагаас эхлээд түүхэн хүмүүсийн тухай их уншдаг байх л даа. Тэр хүмүүсээс өөртөө хэр их зүйл шингээж авсан бэ?
-Унаж боссон өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүйгээр монголчууд урагшаа явахгүй. Зөндөө уншсан даа. Чингис хааны тухай тоглохдоо түүний тухай бүхнийг уншсан. Модунь Шаньюгийн түүхээс эхлээд л. Ингэхдээ, түүхийн алдаа, оноог өөрийнхөөрөө дэнсэлж чаддаг байх ёстой. Энэ нь хүмүүст янз бүрээр л тусдаг байх. Хүмүүс хэлдэг л дээ. Равжаагаас, Чингисээс Сосорбарамын үнэр давхар ханхалдаг гэж. Уран бүтээлч хүн өөрийнхөө ааш араншинг оруулж, дүрээ зөвтгөж бүтээж чадахгүй л юм бол ажиллаад ч хэрэггүй. Хүний үг цээжилчихээд, эсвэл хүний хэлснийг дагаад явж болохгүй. Жүжигчин бол найруулагчийн боол биш. Харилцан ажилладаг хүн байх учиртай.
-Хүн төрөлхтний коммунист яргалал, фашист дэглэмээс зугтаасан чиг баримжаа бол ардчилал. Ардчиллаас өөр олигтой зам мөрийг одоогоор хүн төрөлхтөн олоогүй байна. Ардчилал гэдэг их эмзэг, тэгсэн хэрнээ эрх хүүхэд шиг дураараа. Үүнийг хэн нэгэн өмчлөх гэж дайраад байх утгагүй. Үзэл бодлын зөрчилд орсноос шалиг явсан нь дээр шүү. Ардчилал бол аль нэг намынх биш, үнэндээ хүн төрөлхтний л үнэт зүйл. Би энэ үзэл бодолдоо үнэнч учраас өнөөг хүртэл МоАХ-ны найз нөхөр, нэг эд эс нь болж явахсан гэж боддог юм.

-Та жүжигчин хүн дүрд тоглох биш амьдрах хэрэгтэй гэлээ. Өнөөдөр ардчиллаар улс төр нэг л тоглоод байх шиг. Одоо яаж ардчиллыг амьдруулах вэ?
-Нялх, нялзрай байна даа, ардчилал. Үнэхээр амьдарч чадахгүй байна. Хэн нэгэн нь өмчлөх гэж их хичээхээ л болих хэрэгтэй. Одоо МАН нэрээ солиод, ардчиллыг өмчлэх гэж дайраад яах юм бэ. Намайг нэрээ солиод Жорж болгоё гэвэл утгагүй л биз дээ. Муу бүхнээ нуух гэсэн арга ядсан, увайгүй арга юм уу даа. Лам улс төрч хоёр дүндээ дүн. Тэнэг гэдэг ганцхан тодотголтой гэж үг хүртэл байдаг биз дээ.
-Хүмүүс эх оронч үзэл гээд л бас их ярих юм. Хятадуудыг зодсоноороо ч юм уу, эсвэл ямар нэгэн өөрчлөлтөө эх орныхоо төлөө гэж тайлбарлах юм. Энэ үнэхээр эх оронч үзэл болж чадах уу?
-Үүнийг дүрд тоглох гэж хэлнэ. Энэ бол эх оронч болж харагдах гэсэн арчаагүй арга. Мундаг улс төрч болох гэсэн увайгүй арга. Би тэдэнд зүгээр л амьдар гэж хэлмээр байна.
-Байна. Миний шорвог хөлсний амт л энэ шүү дээ. Зах зээлд хүн өөрийгөө борлуулах хэрэгтэй. Гэхдээ хэт арилжаа хөөвөл ямар ч авьяас зэвэрдэг. Оюун санааны эд эсээ үзэгчидтэйгээ хуваалцаж, тайзан дээр амьдарсны маань хариу надад мөнгө болж ирдэг. Би энэ мөнгийг үрдэг, заримдаа том хэмжээний зээл авдаг. Олон жилийн өмнө хүмүүс хаус бариад, хашаагаа гоё тохижуулахад хүн бүр ийм болоосой гэж их баярлаж байлаа. Би хүмүүсийг хувьдаа өмчтэй, хөрөнгөтэй байгаасай гэж хүсч л ардчилалд гар бие оролцож ирсэн.
-Таны харахад монголд баян айл олон болох гарц бий гэж үү?
-Залуучуудад амбийц биш боломж хэрэгтэй. Нам бараадаж боломж хайх нь буруу зам. Энэ бол хулгай хийх боломж. Ингэхгүйгээр сайхан амьдрах боломж олдоно доо уг нь.
-Ард кино театрт байрлах бүжгийн клуб, театр таны хувийн өмч үү?
-Энэ бол миний хувийн өмч, гэр бүлийн бизнес. Зааландаа тоглолтоо хийнэ, бүжгийн клуб хичээллүүлнэ. Удахгүй энд Цэнддоо бид хоёр төрийн шагналынхаа мялаалга болгож нэг цэнгүүн хийх гэж байгаа юм.
-Найр хийхгүйгээр үү?
-Найрнаас жаахан хол явмаар байгаа юм.
-Та ингэхэд, дээлээр их гангардаг. Найран дээрээ өмсөх дээлээ бэлтгэсэн үү?
-Гангалдаггүй юмаа. Зүгээр л дээл надад зохидог юм. Монгол дээл биед эвтэйхэн, дулаахан. Хэрвээ анзаарсан бол би үнэтэй торго биш дандаа л хямдхан даавуун дээл өмсдөг. Харин нэг онгирчиход, хямдхан эдийг үнэтэй болгож харагдуулдаг чадвар надад бий.
-Төгсгөлд нь, танай гэр бүлийг сонирхож болох уу. Хүү тань уран бүтээлээ түр завсарлаад байгаа юм уу, нэг л чимээгүй байх боллоо?
-Миний хүү Очирхуяг мэргэжлийг маань өвлөсөн. Би чинь хоёрхон хүүхэдтэй. Охин, хүргэн хоёр маань оюутан. Саяхан охин маань маамуулж, би зээтэй болсон. Хүү маань хуулийн сургуульд оруулах гэтэл өөрөө кино драмын ангид нууцаар элссэн байсан. Удахгүй уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэх байх аа. Уг нь эхнэр маань ч гэсэн мэргэжлийн жүжигчин. Гэхдээ нэг гэрт нэг л жүжигчин байя гэж үзээд ажлаа орхисон. Надаас болж жүжигчиний ажлаа хийж чадаагүй ээ, миний хань. Хэрвээ ажлаа хийсэн бол яггүй, сайн жүжигчин байх байсан.
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.
Шагнал авахдаа анх нэрэлхсэн боловч, одоо бол үгүй
-Олон хүн тань баяр хүргэж байгаа байх аа. “Ардчилал” сонины хамт олны зүгээс ч гэсэн танд баяр хүргэе. -Баярлалаа. Хөдөө, хот, гадаадаас олон хүн баяр хүргэж, утсаар ярьж, мессеж бичиж байна. Шагнал хүртсэн орой манай гэр зочны хөлд дарагдаж өнгөрлөө. ЭНэ дашрамд, Лхагвасүрэн ахын зохиол, Баатар найруулагчийн бүтээл “Атга нөж”-ийн Чингис хааны дүр, Агуу их Равжаагийн “Үлэмжийн чанар”-аар овоглосон том хэмжээний цэнгүүн маань бүтээгч эзэндээ энэ хүндтэй шагналыг авчирсанд их баярлаж байна.
-Тийм ээ. Үнэхээр хүндтэй хоёр бүтээлээр овоглож ирсэн шагнал. “Үлэмжийн чанар”-ыг та Хамрын хийдэд очиж тоглосон байх аа?
-Өнгөрсөн намар Хамрын хийдэд очиж, Энергийн төв, Шамбалын оронд энэ тоглолтоо хийсэн. Ер нь, энэ тоглолтыг байгальд тоглож байгаа. Байгаль хүн хоёрын хүйн холбоог сануулж, хүн төрөлхтнийг байгалиа хэтийдсэн их хайраар хайрлаж яваасай гэж бодсон учраас тэр. Байгаль дэлхий уг нь хүний хэрэгцээг хангахаар заяагдсан болохоос шунал хангагч биш юм гэдгийг сануулах гэж зориуд байгальд тоглож байгаа юм. Ирэх жил Хөвсгөл далайн Сүхбаатар хөлөг онгоцон дээр “Илүү сартай зун” нэрээр энэ тоглолтоо хийнэ.

-Д.Урианхай гуайн шүлгийг хүмүүс тэр бүр дуу болгож зориглодоггүй. Гэтэл “Үлэмжийн чанар” цэнгүүнд Д.Урианхай гуайн шүлгийг барьж авсан байна билээ?
-“Үлэмжийн чанар” бол өөрийнхөөрөө хийсэн бүтээл л дээ. Хүмүүс бүрэн хэмжээний концерт гэж ярьдаг бол би цэнгүүн гэж нэрлээд байгаа юм. Үнэхээр ч, Урианхай найрагчийн шүлгийг тэр болгон хүн тайзан дээр амилуулж зүрхэлдэггүй. Би Урианхай гуайн гүн ухаан шингэсэн шүлгүүдийг барьж авч, энэ цэнгүүнээ хийсэн. Энэ бол намайг нэлээд шахаж, өмнөх бүтээлүүдэд маань тааруухан дүн тавьж, намайг өөрөөр нээсэн цэнгүүн байлаа. Мэргэжлийн болоод гүн ухааны маш том шалгуурыг давсан бүтээл юмаа.
-“Үлэмжийн чанар”-ыг дуулахдаа монголчууд 108 удаа маань уншсантай дүйцүүлж бэлгэшээдэг. Тэгвэл та энэ цэнгүүнээ хийснээр өөрийгөө асар их буян хурааж, гэгээрэлд хүрлээ хэмээн бэлгэшээж байгаа юу. Тийм ч болохоор ард түмний оюун санаанд шинэ түвшинд хүргэсэн хэмээн тодорхойлогдсон байх?
-Равжаагаас хойш “Үлэмжийн чанар”-ын гоо зүй, гүн ухааны мэдрэмж гээд олон зүйл алдагдсан. Равжаагийн нэрийг хэлэхээс айж, ардын дуу гэж хүртэл ярьж явсан удаа бидэнд бий. Тийм болхооор би Үлэмжийн чанарыг шинэ түвшинд гаргасан гэж бодож байгаа.
-Хэзээ нэгэн цагт Чингист тоглохоор үс, сахлаа ургуулаад бэлтгээд байтал гэнэт гологдож, гэртээ хариад уйлж байсан Д.Сосорбарамыг өнөөдөр найруулагч нар энэ цаг үеийн цорын ганц Чингис хэмээн үнэлж, тэр ч байтугай Чингисийн дүрээр төрийн шагнал хүртлээ. Тэгэхээр таны цаг үе ирсэн юм болов уу даа?
-“Миний харсан Чингис бол Сосорбарам. Чингис ганцхан учраас надад дагалдан жүжигчин ч гаргаж өгөөгүй. Намайг гурван найруулагч Чингист урьсан юм. Жигжидсүрэн, Нямгаваа, Баатар найруулагч л даа. Гэхдээ, энэ цаг үеийг миний оргил гэхэд арай эртэднэ. Намайг улам оргилуун, хүчтэй байлгах бүтээлүүд хүлээж байна. Одоо миний ширээн дээр гурван том жүжгийн зохиол англи хэлээрээ байна. Энэ бол оюун сэтгэлгээнд маш том тэсрэлт авчрах зохиолууд. Энэ жүжгүүдээр дахин нэг алхам хийнэ. Мөн Цогтсайхан агсны бүтээлүүдийг үйл явдлаар баяжуулаад жинхэнэ монгол мюзикл хийх төлөвлөгөө бас байна. Одоо үүнээс ч том харж уран бүтээлдээ орно.
-Өнөөдөр “Өдрийн сонин”-д монголчууд олон жилийн тэртээгээс хоорондоо л тэмцэлдэж ирлээ. Одоо дэлхийн тавцанд өрсөлдөх цаг иржээ гэсэн агуулгатай бичид нийтлэл бичээд Д.Цэнддоо та хоёрын зургийг тавьчихсан байна билээ. Үнэхээр том харах гэж байгаа бол дэлхийн тавцанд гарах бодол өвөрлөж бас болох нь ээ?
-Монгол үндэсний урлагаа дэлхийд гайхуулах цаг иржээ. Холыг бодож амьдрах хэрэгтэй. Монгол одоо зөвхөн урд, хойд хоёр хөрштэйгээ харьцдаг үе өнгөрсөн шүү дээ.
-Уучлаарай, та телевизээр үзэж л байгаа байх. Зарим телевизээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч найзуудаа л шагнаж байна гэж мэдээ цацах болж. Үүнд та ямар хариу хэлэх вэ?
-Тийм ээ. Зарим хүн жийрхэж байна. Энэ шагналыг авахдаа төр намайг үнэлж, төр надад үйлчилж байна гэж ойлгож, хүндэтгэн хүлээж авсан. Яахав, Ерөнхийлөгч намайг шагнах тухайгаа дуулгахад өнөөх Элбэгдорж чинь найз нөхрөө шагнаад уналаа гэж хүмүүс ярина, нэр төрд чинь сэвтэй гэж хэлсэн. Гэтэл хүмүүс ярих юмаа яриг, тэр хамаагүй, хийж бүтээсэнд чинь, үнэний төлөө тууштай явсны чинь төлөө шагнах ёстой гэсэн. Би анх жаахан цааргалж байлаа. Одоо бодоход, нэрэлхсэн маань зөв боловч бас буруу байжээ. Чингис хааны дүр л гэхэд, 2007 оны Гэгээн муза наадмын шилдэг гол дүр, тэр жилдээ Лувсанвандан сангийн гоозүйн дээд шагнал хүртсэн шүү дээ. Тиймээс одоо бол би энэ шагналаа хүндэтгэн, сэтгэл их өег байгаа.
Дүрд тоглох биш дүрээр амьдрах хэрэгтэй
-Д.Сосорбарам гэдэг хүн яагаад ч юм өөрийн өнгө аястай. Дуулахдаа хөгөн дээр нь өөрийн аялгуугаа нэмж, дүрд тоглохдоо билэг танхай зан чанараа шингээх шиг санагддаг. Энэ таны онцлог уу?-Би дүрд тоглох биш, дүрээр амьдрах ёстой гэж боддог. Би бүтээсэн дүрүүдээрээ амьдарсан л хүн. “Илүү сартай зун”-аар дэлгэцэнд, “Атга нөж”-ийн Чингис хаанаар тайзнаа амьдарсан. Тоглоно гэдэг хоцрогдчихсон шүү дээ. Би богиохоон гараад өнгөрөх дүрд ч хүртэл амьдардаг, дуулахдаа ч бас бүх эд эсээрээ мэдэрч, дуугаараа амьдардаг. Ингэж байж оюуны эрч хүч, мэргэжлийн таашаал авдаг юм. Тэгээд ч би, бүтээл үлдээх гэж хийдэг болохоос хэн нэгэнд зориулдаггүй. Тиймээс ч, сүүлийн үед цөөн үзэгчдэд уран бүтээлээ барьдаг болж, Бөхийн өргөө, АСА цирк гэх мэт газруудаас татгалздаг болсон.

-Яагаад. Та саяхан АСА циркт болсон ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн тоглолтод оролцсон. АСА цирк ч гэлээ цэнгүүний эзэнд нь татагдан тэнд дуулсан хэрэг үү?
-Шоу үзэх дуртай хүн олон болжээ. Яахав, шоу бол урлагийн нэг төрөл л дөө. Гэхдээ, хэтэрхий гэнэн, хөнгөн зүйлээр өөрийгөө хуурдаг хүн олширчихож гэж хардаж явлаа. Сая Лхагвасүрэн ахын “Луу цаг” цэнгүүн дээр жинхэнэ мэргэжлийнхээ амтыг мэдэрч, жүжигчний жаргалаа эдэлсэн. 3000 орчим “мэргэжлийн” үзэгч ирсэн юм шиг санагдсан. Ямар их мэдрэмжтэй, боловсролтой юм бэ гэж бахархсан. Урлагийг, уран бүтээлийг жинхэнэ утгаар нь мэдэрч хүлээж авч байна билээ. Ийм үзэгч олон болоосой гэж ерөөе. Жанцанноров, Гончигсумлаа, Мөрдоржийн симфонийг бүтэн сонсоод гарч чаддаг үзэгч олон болоосой гэж хүсэх юм. Би бүтээлээрээ амьдарсан шиг амьдарч, үзэгч маань хүлээж авсан шиг аваасай гэж бодсон учраас цөөн үзэгчийг хүлээж авах болсон.
-УДЭТ түүхэн жүжиг тавихад орон тооны жүжигчингүй юм уу даа гэж бодогдсон. Сая “Атга нөж”, “Тамгагүй төр”-ийн гол дүрүүдийг чөлөөт уран бүтээлчдээ урьж авчирлаа. УДЭТ нь орон тооны Чингисгүй, хаангүй байж болох уу. Ер нь, та мэтийн уран бүтээлчид яагаад театраас гадуур яваад байна вэ. Энэ санхүүтэй холбоотой юу, алв эсвэл….?
-Би чөлөөтэй байх дуртай. Тиймээс ч байгууллагад харъяалагдахгүй. Одоо бол, Драмын театрын тайзнаа Чингис хаанаас өөр дүрд тоглохгүй. Чингис хааны дүрийг бүтээчихээд өөр ямар нэгэн дүрд хэрэггүй биз дээ. Драмын театрт орон зайгаа эзэлж яваа залуучуудыг би хувьдаа үгүйсгэдэггүй. Залуу үе ирчихээд хаалга тогшвол зайгаа тавьж өг, үүцээ май гээд өг, залуу, нусгай гэж битгий гол гэж хэлэх дуртай. Би өөрөө залуудаа дандаа хэн нэгэнд түлхэгдэж ирсэн учраас одоо залуу хүнийг их дэмждэг.
-Яагаад Чингисээс өөр дүрд үгүй гэж. Арай биеэ тоож буй хэрэг биш үү?
-Уран бүтээлч хүн тэгж чаддаг байх ёстой.
-Та хошин урлагтаа ч бас эргэн орохгүй юу?
-Нас өнгөрчээ. Одоо миний салбаганаж явдаг нас биш.
-Ингэхэд, танд чаддаггүй зүйл байна уу гээд асуучихвал бараг болох юм шиг ээ. Тайз, дэлгэц, хошин шог, уран илтгэх, унших гээд урлагийн бараг бүх салбар руу орж үзсэн шүү дээ?
-Урлагийн олон салбарт эр бяртай ажиллаж байна. Гэхдээ би нугарч чадахгүй.
-Бас та “Монголын нууц товчоо”-гоос эхлээд түүхэн ном, Равжаагаас эхлээд түүхэн хүмүүсийн тухай их уншдаг байх л даа. Тэр хүмүүсээс өөртөө хэр их зүйл шингээж авсан бэ?
-Унаж боссон өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүйгээр монголчууд урагшаа явахгүй. Зөндөө уншсан даа. Чингис хааны тухай тоглохдоо түүний тухай бүхнийг уншсан. Модунь Шаньюгийн түүхээс эхлээд л. Ингэхдээ, түүхийн алдаа, оноог өөрийнхөөрөө дэнсэлж чаддаг байх ёстой. Энэ нь хүмүүст янз бүрээр л тусдаг байх. Хүмүүс хэлдэг л дээ. Равжаагаас, Чингисээс Сосорбарамын үнэр давхар ханхалдаг гэж. Уран бүтээлч хүн өөрийнхөө ааш араншинг оруулж, дүрээ зөвтгөж бүтээж чадахгүй л юм бол ажиллаад ч хэрэггүй. Хүний үг цээжилчихээд, эсвэл хүний хэлснийг дагаад явж болохгүй. Жүжигчин бол найруулагчийн боол биш. Харилцан ажилладаг хүн байх учиртай.
Үзэл бодлын зөрчилд орсноос шалиг завхай нь дээр
-Одоо жаахан улс төр ярья. Та Монголын ардчилагчдын нэг. Гэтэл сүүлийн үед намууд ардчиллыг булаацалдаж байна. АН бид ардчиллыг бий болгосон гээд л, МАН болохоороо бид өлгийдсөн гээд л. Танд ч бас нэг хэлэх үг байгаа байх гэж бодох юм? -Хүн төрөлхтний коммунист яргалал, фашист дэглэмээс зугтаасан чиг баримжаа бол ардчилал. Ардчиллаас өөр олигтой зам мөрийг одоогоор хүн төрөлхтөн олоогүй байна. Ардчилал гэдэг их эмзэг, тэгсэн хэрнээ эрх хүүхэд шиг дураараа. Үүнийг хэн нэгэн өмчлөх гэж дайраад байх утгагүй. Үзэл бодлын зөрчилд орсноос шалиг явсан нь дээр шүү. Ардчилал бол аль нэг намынх биш, үнэндээ хүн төрөлхтний л үнэт зүйл. Би энэ үзэл бодолдоо үнэнч учраас өнөөг хүртэл МоАХ-ны найз нөхөр, нэг эд эс нь болж явахсан гэж боддог юм.

-Та жүжигчин хүн дүрд тоглох биш амьдрах хэрэгтэй гэлээ. Өнөөдөр ардчиллаар улс төр нэг л тоглоод байх шиг. Одоо яаж ардчиллыг амьдруулах вэ?
-Нялх, нялзрай байна даа, ардчилал. Үнэхээр амьдарч чадахгүй байна. Хэн нэгэн нь өмчлөх гэж их хичээхээ л болих хэрэгтэй. Одоо МАН нэрээ солиод, ардчиллыг өмчлэх гэж дайраад яах юм бэ. Намайг нэрээ солиод Жорж болгоё гэвэл утгагүй л биз дээ. Муу бүхнээ нуух гэсэн арга ядсан, увайгүй арга юм уу даа. Лам улс төрч хоёр дүндээ дүн. Тэнэг гэдэг ганцхан тодотголтой гэж үг хүртэл байдаг биз дээ.
-Хүмүүс эх оронч үзэл гээд л бас их ярих юм. Хятадуудыг зодсоноороо ч юм уу, эсвэл ямар нэгэн өөрчлөлтөө эх орныхоо төлөө гэж тайлбарлах юм. Энэ үнэхээр эх оронч үзэл болж чадах уу?
-Үүнийг дүрд тоглох гэж хэлнэ. Энэ бол эх оронч болж харагдах гэсэн арчаагүй арга. Мундаг улс төрч болох гэсэн увайгүй арга. Би тэдэнд зүгээр л амьдар гэж хэлмээр байна.
Эхнэр маань надаас болж жүжигчнийхээ ажлыг хийж чадаагүй
-Одоо жаахан энгийн зүйл рүү оръё. Монголчуудын дийлэнхи нь ядуу. Харин урлагийн тогоон дахь цөөн хангалуун айлын нэг нь танайх. Урлагаар хүн бэлжих боломж бий юу? -Байна. Миний шорвог хөлсний амт л энэ шүү дээ. Зах зээлд хүн өөрийгөө борлуулах хэрэгтэй. Гэхдээ хэт арилжаа хөөвөл ямар ч авьяас зэвэрдэг. Оюун санааны эд эсээ үзэгчидтэйгээ хуваалцаж, тайзан дээр амьдарсны маань хариу надад мөнгө болж ирдэг. Би энэ мөнгийг үрдэг, заримдаа том хэмжээний зээл авдаг. Олон жилийн өмнө хүмүүс хаус бариад, хашаагаа гоё тохижуулахад хүн бүр ийм болоосой гэж их баярлаж байлаа. Би хүмүүсийг хувьдаа өмчтэй, хөрөнгөтэй байгаасай гэж хүсч л ардчилалд гар бие оролцож ирсэн.

0 Сэтгэгдэл