Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монголын анхны “ӨГЛӨӨНИЙ ХҮН” хөтөлбөр үргэлжилж байна
 
     “Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ”
гэсэн үг бий. Энэ нь, өглөөний цагийг үр, дүнтэй зарцуулж чадвал ажлын цагаар амжуулснаас ч илүү бүтээмж гарахыг илэрхийлдэг.

 

      Тиймээс Европчууд “Өглөөний цаг бол алт” гэсэн үгийг үргэлж хэлдэг. Харин манай их, дээд сургуулийн хичээлийн эхлэх цаг харилцан адилгүй байдаг учраас өглөөний алт шиг цагийг унтаж өнгөрөөдөг, ажилдаа хоцордог үзэгдэл байдаг л зүйл шиг болжээ.



      Нөгөөтэйгүүр, өглөө эрт босох нь хичээл, сургуульдаа хоцрохоос сэргийлэхээс өөрөөр ямар ач холбогдолтой талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг билээ.

      Тиймээс 2010 оноос эхлэн “Өглөөний хүн” хөтөлбөр хэрэгжиж өглөөний цагийг үр дүнтэй өнгөрөөх олон арга хэмжээг зохион байгуулж байсан.

      Тухайлбал, өглөөний бүжиг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, өглөөний хүмүүс анхдугаар чуулга уулзалтыг анх удаагаа зохион байгуулж байжээ. Тэд их, дээд сургууль, коллежийн оюутан, аж ахуй нэгж, байгууллагуудтай уулзаж, өглөө эрт босохын ач холбогдол болон нойрыг сэрж давах аргыг ойлгуулдаг байна.


    Энэ удаад “Хэзээ нэг өдөр гэсэн өдөр долоо хоногт байдаггүй” уриатайгаар “Эрт босч сурахад хэцүү байна уу, Хамтдаа ярилцаад үзэх үү” цуврал лекцээ Чингисийн талбайд байрлах “ИХ МАЙДАР САН”- тай хамтран өнөөдөр буюу 2014.03.14-ний өглөө 07.00 цагт зохион байгууллаа. Лекц, уулзалт үнэ төлбөргүй болсон бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн  хүмүүс сэтгэл хангалуун нэгэн өглөөг угтлаа. 

  Дашрамд дурдахад: Оройдоо унтдаггүй манай улсад өглөө эрт ажилдаг газар бараг байхгүй гэж хэлэхэд бүгд санал нийлэх байх. Автобус унаа нь хэтэрхий орой явдаг, эрт босч хэн нэгэнд саад болохгүй тулд очих газар ч алга. Сурч мэдэх, хийж бүтээх насан дээрээ унтаад баймааргүй л байна шүү гэж онцлон хэлснийг сонирхуулъя.  


 

     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан