Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Сайхан харагдах гэж өөрсдийгөө хорлох ч гэж дээ
1. XIX зууны сүүл үед эмэгтэйчүүдийн хэрэглэж байсан гоо сайхны хэрэгсэл будагнаас цацраг идэвхит бодис, металлын агууламж илэрсэн тухай 1925 онд оросын нэгэн сэтгүүлд бичиж. Гэтэл бас 1932 онд үйлдвэрлэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг радийн бромидтой гэсэн сурталчилгаа явдаг байж. Гэхдээ үнэхээр нүүрний энэ тосонд цацраг идэвхит давс байсан уу, сурталчилгааны арга уу гэдэг нь тодорхойгүй ч цацраг идэвхит бодис аюултай нь тодорхой болмогц Tho-Radia тосны найрлагаас радийг авсан гэдэг. Юутай ч энэ брэнд 30 гаруй жил нэр алдарт гарсаар байжээ.

2. Арьсны өнгө сайжруулж зөөлрүүлэхэд тугалганы орц бүхий энгэсэг маш сайн гэдэг мөн л XIX зууныг хүртэл нэрд гарч байж. Үүнээс болоод нэр алдартай бүсгүйчүүд тугалганы агуулгыг бүр 30-100 дахин илүүтэй хэрэглэж байсан гэдэг. Тугалганы давсыг бас үсний будагт ашигладаг байсан нь бүр ч аюултай байсан байна. Үс будах үед бүсгүйчүүд маань хортой металлаар амьсгалдаг, хуйхаараа ч амьсгалдаг байжээ.

3. Европт XIY зууны эхнээс энгэсгийн ханд ихээр ашиглах болж үүнд нь атропин ордог байснаас нүд гялбуулсан сайхан өнгө гардаг болжээ. Гэтэл атропин нь ганцхан дусал нь л гэхэд дээд мэдрэлийн системд нөлөөлж сарниулах тийм хүчтэй хор байсан гэдэг.

4. Өөр бас хиймэл үс, болон үсний будаг нь химийн элдэв найрлагатай байдаг. Үүнээс болж үс унахад нөлөөлдөг гэнэ. За тэгээд хиймэл үс бол шавьж үржих таатай орчин гэнэ дээ.

5. Ардын яриа болон алдартнуудыэ зургийг тавьдаг гоёмсог сэтгүүлийн үг нийтлэлд үнэмших юм бол нэр алдартай олон бүсгүй турахын тулд шулуун гэдэсний паразит хорхой ашигладаг гэнэ.

6. XIX зууныг дуустал хоёр мянган жилийн туршид цус ханахыг зүрх судас, амьсгалын замын болон даралт ихсэх гээд олон өвчнийг анагаах хамгийн сайн арга гэдэг байлаа. Гэхдээ бас ингэж авсан цусаа нүүрийг туяарсан, ягаан болгох энгэсэг хийхэд ашигладаг байжээ.

7. Хятадууд бүр Х зуунаас ХХ зуун хүртэл хөл хатаах аргыг хэрэглэж ирсэн гэдэг. Эхлээд тэд охидын хөлийн хурууг хугалан давсалж бүс даавуугаар ороон хатаадаг байж. Ингэж хатаасан хөл бүсгүйчүүд арай л гэж явахаас биш хурдан гүйх, юм өргөх аргагүй болно. Үүнийгээ охидыг бусдаас илүүтэй гоё бэр болгох гэж үйлддэг байсан гэнэ.

8. Бэлхүүсэвчийг эхлээд Испанийн хүүхнүүд хэрэглэдэг байж. Дахин сэргэлтийн үед бэлхэвчээ металл, модоор хийх болсон гэнэ. Хэдийгээр бэлхүүсэвч хэрэглэснээр бүсгүйчүүдийн бэлхүүс 30-40 см нарийсдагч энэ нь дотор эрхтнүүд элэг бөөр, ходоод, бэлэг эрхтний цусан хангамжийг багасгаж юун түрүүнээ өвчлөн хөөрхий тэд наснаасаа эрт талийдаг байжээ. Ийм “харгис” гоёл XYIII зууныг хүртэл байсаар байсан даа.

9. Нарийн сайхан бэлхүүстэй харагдах гэж цээжний доод хэсгийг багасгах, доод хавирга авхуулах мэс ажилбар нь амьсгалын замын өвчин, бөөрний өвчлөлд хүргэдэг. Гэлээ ч өнөөдөр олон эмэгтэй гоё харагдах гэж ийм мэс ажилбар хийлгэхээр хошуурсаар л байгаа.

10. Нүүрний хэв загвараа сайхан болгох гэж шүдээ авхуулах нь эртний аргын нэг. Гэхдээ шүд мэдрэлийн эстэй холбоотой, үүнээс болж ой санамж мууддаг гэдгийг уг нь мартах ёсгүй л дээ.
Эмэгтэй хүн сайхан харагдах нь зөвхөн өөртөө ч биш орчин тойрондоо гоо сайхныг түгээж мэдрүүлэх нь зүй. Ийм ч болохоор хүн төрөлхтөн бүсгүйчүүдийнхээ гоо сайхнаар бахархаж зураг, урлагт мөнхлөн үлдээдэг биз ээ. Тэгээд ч үе үед хүүхнүүд өөрсдийн гоо сайхнаа хадгалж, илүү гоё сайхан байхын тулд гоо сайхны төрөл бүрийн л эд зүйл, энгэсэг будаг хэрэгсэл ашиглаж ирсэн байна. Харин энэ тус болохоосоо ус болж амь нас эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулж байсан тухай өгүүлэх минь.

0 Сэтгэгдэл