БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Крымын удирдлагыг саатуулах тогтоол гаргажээ

Украины нийслэл Киевийн Шевченко районы шүүх тус улсын Автономит бүгд найрамдах Крымын Дээд зөвлөлийн дарга Владимир Константинова, ерөнхий сайд Сергей Аксенов нарын саатуулах шийдвэр гаргасан талаар Украины ерөнхий прокурорын эх сурвалжийг үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
Тэднийг Украины Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Төрийн эрхийг авахаар Үндсэн хуулийг зөрчиж, эх орноосоо урвасан, хүчирхийлэл үйлдсэн” гэж буруутгаж байгаа юм байна.
Хоёрдугаар сарын сүүлчээр Украинд төрийн эрх мэдэл сөрөг хүчний гарт шилжиж Дээд Радад сөрөг хүчин олонхи болж ерөнхийлөгч Виктор Янукович төрийн эрхээс зайлуулагдахад Крымын удирдлага шинэ төрд захирагдахаас татгалзсан юм.
Константиновагийн тэргүүлдэг Крымын парламент Автономит Бүгд найрамдах улсынхаа Засгийн газрыг огцруулж шинэ ерөнхий сайдаар “Оросын нэгдэл” хөдөлгөөний тэргүүн Сергей Аксеновыг томилсон юм. ХаринУкраины эрх баригчид Засгийн газрыг ингэж солихын эсрэг байлаа. Шевченкогийн районы шүүх ч Сергей Аксеновыг Крымын ерөнхий сайд биш гэж тогтоожээ.
Сергей Аксенов ерөнхий сайд болонгуутаа ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хандаж бүс нутагтаа энхтайван тогтоож өгөхийг хүссэн юм. Үүний дараа ОХУ-ын Холбооны зөвлөл Украинд оросын цэрэг оруулахыг зөвшөөрсөн юм. Харин одоо Оросын эрх баригчид Крымд оросын цэрэг оруулах зайлшгүй шаардлага одоохондоо алга гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл