Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
40 минут лекц уншаад 250 мянган ам.доллар авчээ
Америкийн Холбооны нөөцийн системийн дарга асан Бен Бернанке Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид болсон эдийн засгийн бага хуралд 40 минут лекц уншаад 250 мянган ам.долларын хөлс авсан байна. Эмиратын мэдээллийн хэрэгслүүд Бернанке Америкийн Холбооны нөөцийн системийн даргын албыг хашиж байхдаа 2013 онд 199 мянга 700 ам.долларын цалин авч байсан гэдгийг онцолжээ.
Тэрээр 2007-2009 оны санхүүгийн хямралын үеэр нөөцийн системээс авсан хариу арга хэмжээ ба дэлхийн эдийн засагт эдгээр арга хэмжээний үзүүлсэн үр нөлөө гэсэн сэдвээр лекц уншсан байна. Эдийн засгийн бага хурлыг Абу Дабигийн Үндэсний банк зохион байгуулсан бөгөөд оролцогчид нь тасалбарыг 2000 ам.доллараар худалдан авсан аж.
Бага хуралд оролцогчид туйлын сэтгэл хангалуун байсан бөгөөд нэг оролцогч “Бернанкег удаан тоглодог пянзтай зүйрлэж болох юм. Тэрээр олон жилийн турш АНУ-ын эдийн засгийн янз бүрийн байгууллагуудад өндөр албан тушаал хашиж байсан болохоор хуримтлуулсан мэдлэг нь үнэлж баршгүй” гэжээ.
Бернанке нь АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийг тэргүүлж байсан, 2006 оноос хойш Холбооны нөөцийн системийг удирдаж байгаад энэ жил албан тушаалаа хүлээлгэн өгсөн. 2009 онд “Тайм” сэтгүүл оны онцлох хүнээр тодруулж байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан