БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Украйн зээл авна
Улс төр, эдийн засаг, гадаад харилцааны гүн хямралд байгаа Украйн Олон улсын валютын сангаас 15 тэрбум ам.долларын зээл авахаар болжээ. Энэ зээлийн эхний хэсэг болох гурван тэрбум ам.долларыг ойрын сарын дотор авахаар болсон тухай Ерөнхий сайд Яценюк мэдэгдэв. Ийм хэмжээний зээл авахын тулд Украйн Олон улсын валютын сангаас тавих ямар ч шаардлагыг хүлээж зөвшөөрөхөд бэлэн гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан билээ.
Ийнхүү валютын сангийн тавьсан шаардлагын дагуу Украйны валют гривенийн ханшийг 20 хувь хүртэл унагаж, төсвийн зардлыг 17 хувиар багасган, шатдаг хий ба цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн байна.
Төсвийн зардлыг шаардлагатай хэмжээгээр багасгахын тулд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан байна.
Мөн Украйн нь АНУ-аас санхүүгийн дэмжлэг авахаар тохиролцсон тухай мэдээ ирж байна. Гэвч Украйны тал хэдий хэмжээний ам.долларын тусламжийг зээл хэлбэрээр авах тухай мэдэгдэхээс татгалзжээ.
Улс төр, эдийн засаг, гадаад харилцааны гүн хямралд байгаа Украйн Олон улсын валютын сангаас 15 тэрбум ам.долларын зээл авахаар болжээ. Энэ зээлийн эхний хэсэг болох гурван тэрбум ам.долларыг ойрын сарын дотор авахаар болсон тухай Ерөнхий сайд Яценюк мэдэгдэв. Ийм хэмжээний зээл авахын тулд Украйн Олон улсын валютын сангаас тавих ямар ч шаардлагыг хүлээж зөвшөөрөхөд бэлэн гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан билээ. Ийнхүү валютын сангийн тавьсан шаардлагын дагуу Украйны валют гривенийн ханшийг 20 хувь хүртэл унагаж, төсвийн зардлыг 17 хувиар багасган, шатдаг хий ба цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн байна.
Төсвийн зардлыг шаардлагатай хэмжээгээр багасгахын тулд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан байна.
Мөн Украйн нь АНУ-аас санхүүгийн дэмжлэг авахаар тохиролцсон тухай мэдээ ирж байна. Гэвч Украйны тал хэдий хэмжээний ам.долларын тусламжийг зээл хэлбэрээр авах тухай мэдэгдэхээс татгалзжээ.
0 Сэтгэгдэл
























