Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хамгийн баян хүнээр БИЛЛ ГЕЙТС дахин тодорлоо
“Forbes” сэтгүүл 2014 оны дэлхийн толгой баячуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жилийн жагсаалтад Билл Гейтс нэгдүгээрт жагсан дэлхийн хамгийн баян хүн гэсэн цолоо дөрвөн жилийн дараа эргүүлэн авсан байна. Гейтсийн хөрөнгийг “Forbes” сэтгүүл 76 тэрбум ам. доллар гэж үнэлсэн нь өнгөрсөн жилийнхээс даруй есөн тэрбум ам.доллараар арвижсан хэрэг юм. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан Мескикийн харилцаа холбооны магнат Карлос Слим энэ жил 72 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж жагсаалтын хоёрдугаарт оржээ.Харин гуравдугаарт “Zara” гэх мэт брэндийн сүлжээг дотроо багтаадаг “Inditex” компанийн эзэн Испанийн Амансио Ортего орсон байна. Түүний хөрөнгийг 64 тэрбум ам. доллар гэж тогтоожээ.
Нийтдээ энэ жагсаалтад тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй 1645 хүн орсон бөгөөд эдний нийт хөрөнгийн хэмжээ 6,4 их наяд ам.доллар болсон өнгөрсөн жилийнхээс нэг их наядаар илүү байгаа юм. Жагсаалтад 268 хүн шинээр нэмэгдсэний 42 нь эмэгтэйчүүд. Нийтдээ жагсаалталд 172 эмэгтэй байгаа нь дээд амжилт. Өнгөрсөн жил дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 138 эмэгтэй орсон байв.
Жагсаалтад орсон тэрбумтнуудын хөрөнгийн дундаж хэмжээ нь 4,7 тэрбум ам.доллар. Тэрбумтнуудын 1080 нь өөрийн зүтгэл, чармайлтаар баяжсан. 207 нь асар их хэмжээний хөрөнгө өвлөн авсан. 352 нь их хэмжээний хөрөнгө өвлөн авахын зэрэгцээ уйгагүй ажиллан арвижуулсан. Тэрбумтнуудын шилдэг 20-д багтах босгыг өмнөх жилийнхээс найман тэрбумаар ахиулан 31 тэрбум болгосон байна.
Өнгөрсөн жилийн дотор хөрөнгөө хамгийн их арвижуулсан хүн нь “Facebook”-ийн захирал Марк Цукеберг. Түүний компанийн хувьцааны үнэ огцом өссөний ачаар 13,3 тэрбум ам.доллар байсан хөрөнгө нь 28,5 тэрбум болж өсчээ.
Жагсаалтад орсон тэрбумтнуудын 492 нь америкчууд, 152 нь хятадууд, 111 нь оросууд байна.
“Forbes” сэтгүүл 2014 оны дэлхийн толгой баячуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жилийн жагсаалтад Билл Гейтс нэгдүгээрт жагсан дэлхийн хамгийн баян хүн гэсэн цолоо дөрвөн жилийн дараа эргүүлэн авсан байна. Гейтсийн хөрөнгийг “Forbes” сэтгүүл 76 тэрбум ам. доллар гэж үнэлсэн нь өнгөрсөн жилийнхээс даруй есөн тэрбум ам.доллараар арвижсан хэрэг юм. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан Мескикийн харилцаа холбооны магнат Карлос Слим энэ жил 72 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж жагсаалтын хоёрдугаарт оржээ.Харин гуравдугаарт “Zara” гэх мэт брэндийн сүлжээг дотроо багтаадаг “Inditex” компанийн эзэн Испанийн Амансио Ортего орсон байна. Түүний хөрөнгийг 64 тэрбум ам. доллар гэж тогтоожээ.Нийтдээ энэ жагсаалтад тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй 1645 хүн орсон бөгөөд эдний нийт хөрөнгийн хэмжээ 6,4 их наяд ам.доллар болсон өнгөрсөн жилийнхээс нэг их наядаар илүү байгаа юм. Жагсаалтад 268 хүн шинээр нэмэгдсэний 42 нь эмэгтэйчүүд. Нийтдээ жагсаалталд 172 эмэгтэй байгаа нь дээд амжилт. Өнгөрсөн жил дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 138 эмэгтэй орсон байв.

0 Сэтгэгдэл