БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Виктор Януковичийг нас барлаа гэж Украины хэвлэлд бичжээ
Украины ерөнхийлөгч байгаад эх орноосоо зугтаасан Виктор Януковичийг зүрхний шигдээсээр нас барлаа хэмээн “Евромайдан”- нэг идэвхтэн өөрийнхөө фейсбүүк хуудсандаа бичсэн байна. Экс-ерөнхийлөгчийг Оросын Ростов-на-Дон хотноо нас барлаа гэж сөрөг хүчний идэвхтэн Михаил Лебедь бичсэнийг LB.ua хэвлэлд бичжээ. Түүнийхээр бол Януковичийг гуравдугаар сарын 3-ны оройн 23,00 цагт эмнэлэгт авчирсан ч нэг цагийн дараа тэрээр нас нөгчсөн гэнэ.
LB.ua -ийн редакци фейсбүүкийн эзэн рүү утасдаж лавлахад Лебедь “Итгэхгүй байна уу. Тийм” гэсэн товч хариу өгсөн гэнэ.
Гэхдээ энэ бүхнийг албан ёсны эх сурвалж батлаагүй байна.
Сэтгүүлчид Ростов мужийн зүрхний мэс заслын клиникийн эмнэлэг, Ростов мужийн ЭМЯ-тай холбоо барьж асуухад Янукович нас барсан болоод эмчлүүлсэн тухай ямар мэдээлэл алга гэжээ.
Украины парламент өөрийг нь сайн дураараа огцорсон гэж зарласны дараа Виктор Янукович орос руу зугтан гараад хэдэн хоногийн дараа хоёрдугаар сарын 28-нд гэнэт оросын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж эх орондоо болж байгаа үйл явдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч үүнээс гарах арга замын тухай санал дэвшүүлж байсан юм.
Януковичийн үгээр бол түүний болон гэр бүлийнхний нь амь насанд аюул учраад хуучин танилаа бараадаж Ростов-на-Донд ирсэн гэсэн юм.
Украины ерөнхийлөгч байгаад эх орноосоо зугтаасан Виктор Януковичийг зүрхний шигдээсээр нас барлаа хэмээн “Евромайдан”- нэг идэвхтэн өөрийнхөө фейсбүүк хуудсандаа бичсэн байна. Экс-ерөнхийлөгчийг Оросын Ростов-на-Дон хотноо нас барлаа гэж сөрөг хүчний идэвхтэн Михаил Лебедь бичсэнийг LB.ua хэвлэлд бичжээ. Түүнийхээр бол Януковичийг гуравдугаар сарын 3-ны оройн 23,00 цагт эмнэлэгт авчирсан ч нэг цагийн дараа тэрээр нас нөгчсөн гэнэ. LB.ua -ийн редакци фейсбүүкийн эзэн рүү утасдаж лавлахад Лебедь “Итгэхгүй байна уу. Тийм” гэсэн товч хариу өгсөн гэнэ.

0 Сэтгэгдэл