Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ШОРОНГООС Ч НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ
Өргүй, ял шийтгэлгүй бол сонгуульд нэрээ дэвшүүлж болно

УИХ-ын ээлжит сонгуулийг энэ оны зургадугаар сарын 28-нд явуулахаар товлоод буй. Хуульд зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хо­ногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах юм. Тиймээс сонгуульд оролцох намууд энэ долоо хоногоос Бага хурал, ҮЗХ-ны хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах их ажилдаа орно. Хуульчилсан цаг хугацааны хуваариар бол нэр дэвшүүлэх ажил ирэх сарын сүүлээр дуусч, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдэд мандатыг нь олгоно гэсэн үг.

Нэр дэвшигч нь хуульд заасан хэд хэдэн шаардлагыг заавал хангасан байх ёс­той. Тодруулбал, эрх зүйн чадамжтай, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүү­хийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байна. Түүнчлэн ял шийтгүүлж бай­гаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуульд  /78.2, 78.3-т/ заасны да­гуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байна. Эдгээр шаардлагыг хангасан нэр дэвшигч СЕХ-ноос олгосон мандатаа өвөртөлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах, сур­талчилгааны ажилдаа орно. Мэдээж, тэд сонгуулийн сур­тал­чилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоосон байх ёстой.

 Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь олон хүний сонирхлыг татаж байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг шүүхээс хоёр сараар сунгасан. Ингэснээр үргэлжлүүлэн хорих хугацаа сон­гууль болохоос хоёр хоно­гийн өмнө буюу зургадугаар сарын 26-нд дуусах юм. АТГ-ынхан түүнийг албан тушаал эрх мэдлээ ашиглан, улсын өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан гэж хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа. Гэвч түүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно.

Мэдээж, сонгуулийн өмнө шүүх хурал болж, гэм буруутай эсэхийг хэлэлцэх боломжгүй. Учир нь, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, хавтаст хэрэг шүүхэд шилжих шат гээд бүгд л хуулиар заасан тодорхой хугацаатай. Дээрх хоёр сарын хугацаанд мөрдөн байцаалт л явагдана гэж ойлгож болно.

Тиймээс Н.Энхбаярт сон­гуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. АТГ-ын мэдээллээр бол тэрээр зээлийн болон татварын өр төлбөргүй учир нэр дэвшигчид тавьж буй дээрх шаардлагыг хангана гэсэн үг. Намын нөхөд нь ч даргыгаа сонгуульд нэр дэв­шүүлнэ гэдгээ дуу нэг­тэйгээр хэлж байгаа. Тэгээд ч Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэ­сэн заалт ч тусгагджээ. Хэ­рэв сонгуулиас өмнө шүүх ху­­рал болж, яллавал Н.Энх­баяр сонгуульд өрсөл­дөх бо­­ломжгүй болно. Цаа­шил­­­­бал, түүнийг сонгуульд орол­цуулахгүйн тулд хийсэн улс төрийн захиалга гэж үзэ­хэд ч хүргэнэ. Нөгөөтэйгүүр эрүү­гийн хэрэг шалгах, хянах хуу­­лийн хугацаанаас үзвэл, сон­­гууль өнгөрсний дараа түү­­нийг яллах магадлал өн­дөр. Монголчууд ялагдаж, дийл­дэж буйн талд ордог өрөвч, нин­жин сэтгэлтэй улс. Хэ­рэв Н.Энхбаяр сонгуульд өр­­сөлдөөд ялчихвал, асуудал улам ээдрээтэйгээр өрнөх  нь ээ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан