БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Крым өөрийн гэсэн Тэнгисийн цэргийн хүч байгуулна гэнэ
Украины Автономит Бүгд найрамдах Крым улсын ерөнхий сайд Сергей Аксенов өөрийн гэсэн Тэнгисийн цэргийн хүчин байгуулахаа мэдэгдлээ. Автономит улсын Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар өнөө хүртэл Украины Тэнгисийн цэргийн командлагч байсан контр-адмирал Денис Березовскийг томилсон байна. Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Аксенов “Украины Тэнгисийн цэргийн хүчний бүх цэргийн албан хаагч, Севастополийн нутаг дэвсгэрт алба хааж байгаа хүмүүс Украины ямар нэгэн албан хаагч, өөрсдийгөө тунхагласан байгууллагын тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байх”-ыг тушаасан байна.
Березовский бас Корымын ард түмэнд үнэнч байх тангараг өргөлөө гэж ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Аксеновын мэдэгдэл, Березовскийн тушаалыг өнөөдөр Севастопольд болсон ОХУ-ын Хар тэнгсийн цэргийн флотын командлагч Александр Витко, Березовский, Аксенов нарын гурвалсан уулзалтаар баталгаажуулсан байна.
Аксеновын тушаал, Березовскийн тангараг зэргийг дүрс бичлэгээр баталгаажуулан цацжээ.
Үүний өмнө Крымд алба хааж байгаа Украины цэргийн албан хаагчид бөөнөөрөө халагдах өргөдлөө өгч байсан юм. Крымд болж байгаа энэ бүх үйл явдлыг Сергей Аксенов “Автономит улсынхаа хууль ёсоор сонгогдсон эрх баригчиддаа захирагдаж байгаа эмх журамтай явдал” гэж мэдэгдэж байна.
Харин Украины Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Игорь Тенюх Украины Тэнгисийн цэргийн хүчний командлагч Денис Березовскийг үүрэг албанаас нь чөлөөлж түүний оронд контр-адмирал Сергей Гайдукийг томилсон шийдвэр гаргажээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Виктор Сюмар бас Тэнгисийн цэргийн хүчний командлагч Денис Березовскийд Украины Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлээр “Эх орноосоо урвасан” хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг мэдээлсэн байна.
Денис Березовскийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар томилсон юм.
Украины Автономит Бүгд найрамдах Крым улсын ерөнхий сайд Сергей Аксенов өөрийн гэсэн Тэнгисийн цэргийн хүчин байгуулахаа мэдэгдлээ. Автономит улсын Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар өнөө хүртэл Украины Тэнгисийн цэргийн командлагч байсан контр-адмирал Денис Березовскийг томилсон байна. Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Аксенов “Украины Тэнгисийн цэргийн хүчний бүх цэргийн албан хаагч, Севастополийн нутаг дэвсгэрт алба хааж байгаа хүмүүс Украины ямар нэгэн албан хаагч, өөрсдийгөө тунхагласан байгууллагын тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байх”-ыг тушаасан байна. Березовский бас Корымын ард түмэнд үнэнч байх тангараг өргөлөө гэж ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Аксеновын мэдэгдэл, Березовскийн тушаалыг өнөөдөр Севастопольд болсон ОХУ-ын Хар тэнгсийн цэргийн флотын командлагч Александр Витко, Березовский, Аксенов нарын гурвалсан уулзалтаар баталгаажуулсан байна.

0 Сэтгэгдэл